• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эртний эдлэл хуурамчаар үйлдэн худалддаг байсан БНХАУ-ын хоёр иргэнийг баривчилжээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-11-21
Ангилал: Тод мэдээ, Хууль
Эртний эдлэл хуурамчаар үйлдэн худалддаг байсан БНХАУ-ын хоёр иргэнийг баривчилжээ

Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, түр оршин сууж байсан БНХАУ-ын хоёр иргэн эртний эдлэл хуурамчаар үйлдэн гадаад иргэдэд худалдаалж байгаад баригджээ. Дээрх хоёр иргэнийг цагдаагийн байгууллага ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

–БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААД ЭРТНИЙ ЭДЛЭЛ ОЛСОН БОЛОХЫГ ТОГТООСОН–

Учир нь тэд манай улсад барилга дээр ажиллаж байх үедээ эртний эдлэл олсон байх бөгөөд түүнийгээ БНХАУ руу хууль бусаар гаргах гэж байгааг манай цагдаагийнхан олж тогтоожээ.

Тодруулбал, БНХАУ ын хоёр  иргэн барилгын ажил хийж байхдаа вааран савтай алтан шар өнгөтэй бурхан, ембүү, эртний Мин улсын үеийн цаасан болон гуулин зоос, Хятад ханзаар бичсэн гэрээслэл зэрэг эд зүйлсийг олжээ. Дээрх эд зүйлсээ хууль бусаар хил давуулан гаргаж оролдлого хийсэн. Дээрх БНХАУ-ын хоёр иргэнийг мөрдөн шалгалтын үеэр Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Богд Ар гэх нэртэй орон сууцны хотхонд түр оршин суудаг болохыг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн дайчлан баривчилжээ.

Харин баривчилгааны үеэр БНХАУ-ын иргэн Zhang Donglin, Zhang Haipeng нарын биед болон түр оршин сууж байсан байранд нь нарийн шалгалт хийсан аж. Энэ үер мөн л дээрх иргэдийн гар цүнхнээс 125 ширхэг металл буюу хуурамч ембүү, алтан шар өнгөтэй хуурамч суугаа хэлбэртээ дөрвөн ширхэг бурхан маш эртний байж болзошгүй мөнгөн зарим нэг эд зүйлүүдийг хураан авч зохих шинжилгээнд хамруулахаар шилжүүлсэн байна.

Улмаар баривчилгааны үеэр хураан авсан эртний эд зүйлс болон алтан ембүү, алтан бурхад нь хуурамч болохыг эцсийн байдлаар тогтоожээ.

Манай улсад удаа дараагийн үйлдлээр эртний эд зүйл хэмээн бусдад итгүүлэн ихэвчлэн гадаад  иргэд болон эртний эдлэлийн цуглуулгатай иргэдийг судалж худалдан борлуулдаг байжээ. Тэд эртний эдлэл авахаар ирсэн иргэдэд эхлээд жинхэнэ эд зүйлээ үзүүлээд мөнгөө авахдаа сольж хууран мэхлэн залилан хийдэг байсан.

Харин худалдан борлуулах гэж буй эд зүйлээ эртний эдлэл дурайлган цагаан тугалга, зэс, төмөр, цайрын найрлагаар хуурамчаар урладаг байсан аж. БНХАУ-ын дээрх хоёр иргэн барилгын салбарт туслах ажилтан хийх нэрийдлээр халхавч хийж манай улсад эртний эдлэлийн хуурамч худалдаа эрхэлэн залилан мэхлэх хэрэг үйлдэх зорилготой ирсэн нь тогтоогдсон байна. Тэд манай улсад удаан хугацаагаар оршин суусан гэх бөгөөд хуурамч эртний эдлэлээ манай улсад үйлдвэрлэн хууль бусаар хил дамнуулан Камбож, Франц, ОХУ, Тайланд зэрэг улсууд руу өөрсдийн биеэр зорчин худалдаалдаг байжээ.

Previous Post

“НЭГ ӨРХ- НЭГ АЖЛЫН БАЙР” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг ӨНӨӨДӨР болж байна

Next Post

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 18 настай охин фэйсбүүк ашиглан 16 сая төгрөг залилжээ

Next Post
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 18 настай охин фэйсбүүк ашиглан 16 сая төгрөг залилжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 18 настай охин фэйсбүүк ашиглан 16 сая төгрөг залилжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хэт их хоол идсэн үед ходоод хямрахад авах арга хэмжээ

Хэт их хоол идсэн үед ходоод хямрахад авах арга хэмжээ

2026-02-19
Сар шинийн өдрүүдээр ажиллах эмнэлэг цагийн хуваарь

Сар шинийн өдрүүдээр ажиллах эмнэлэг цагийн хуваарь

2026-02-19
НИЙСЛЭЛЧҮҮД “АМГАЛАН” ШИНЭЛЖ БАЙНА

НИЙСЛЭЛЧҮҮД “АМГАЛАН” ШИНЭЛЖ БАЙНА

2026-02-19
Унгар, Словак Украин руу нийлүүлэх дизель түлшний экспортоо зогсоолоо

Унгар, Словак Украин руу нийлүүлэх дизель түлшний экспортоо зогсоолоо

2026-02-19
Аргын тооллын шинийн 2. Балжиннямтай билэгт сайн өдөр тохиож байна

Аргын тооллын шинийн 2. Балжиннямтай билэгт сайн өдөр тохиож байна

2026-02-19
2026 оны 02-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ:

Цас орж, цасан болон шороон шуурга шуурна

2026-02-19
АНУ Шведийг нэмэлт цагт буулган авч, шөвгийн дөрөвт шалгарлаа

АНУ Шведийг нэмэлт цагт буулган авч, шөвгийн дөрөвт шалгарлаа

2026-02-19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

2026-02-18
УИХ-ын дарга Н.Учрал сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга Н.Учрал сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

2026-02-18
2026 оны 02-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ:

2026 оны 02-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

2026-02-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.