• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан иргэн Ч.Ганхуягийг бүтэн найман сар хорьж эрүүдэн шүүжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-17
Ангилал: Хууль
С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан иргэн Ч.Ганхуягийг бүтэн найман сар хорьж эрүүдэн шүүжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан дахин нэг иргэний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн талаар шинэ баримт дэлгэв. Тодруулбал С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн гол зохион байгуулагч хэмээгдэн иргэн Ч.Ганхуяг гэгчийг Төв аймгийн хорих ангид бүтэн найман сар хорьж эрүүдэн шүүжээ. А.Ганхуяг нь Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нартай эгч дүүсийн хүүхдүүд төдийгүй нэгийнх нь мэдүүлгээр нөгөөдүүлийг нь хэлмэгдүүлсэн ноцтой асуудал 21-р зууны Монгол улсад гарлаа гэдгийг С.Зоригийн хэргийн Түр хорооны гишүүд онцлов. Мөн энэ хэрэгт холбогдуулан олон хүнийг ялласан төдийгүй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хүчээр хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүж тамалсан хэрэгт Ц.Амгаланбаатар гар бие оролцсон. Одоо тэрээр бүх мэдүүлгээсээ буцаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэргийг үйлдээгүйг мэдэхгүй, би худлаа ярьсан юм хэмээн төрийн гурван өндөрлөгт захиагаар хүргүүллээ. Ингэж зохиомол хэрэг үүсгэж олон хүнийг эрүүдэн шүүж тамалсан явдал хүний эрхийг дээдлэдэг Монгол улсад байж болохгүй гэв.

С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн гол зохион байгуулагч хэмээгдэж найман сар Төв аймгийн хориход хоригдсон А.Ганхуяг хэлэхдээ “найман сар хорихдоо 4 сарын турш өмгөөлөгчтэй, 6 сар ар гэрийнхэнтэй маань уулзуулаагүй, бүтэн 7 сарын турш нэг ч удаа агаар, салхинд гаргаагүй, агааржуулалтгүй, өмхий үнэртэй өрөөнд хорьсон. Орчин бохир учир 2 хамар битүүрээд өдөржин амаараа амьсгал авдаг тэр нь маш хэцүү байсан. Өвлийн улиралд халаалтгүй, хүйтэн байранд хоригдсоноос бөөр муудсан, гэрэл нь маш хурц бөгөөд өдөр, шөнөгүй асаалттай, нэг ч удаа унтраагаагүйгээс нүдний хараа муудсан. Өвлийн улирал байсан учир маш их даардаг байсан. Хоригдсоны маргааш эхнэр  маань дулаан хувцас авчирсан юм билээ өгөөгүй. Хоригдлууд ном унших эрхтэй гэдэг ч 240 хоногоос 230 хоногт нь ѳдѳр бүр унших ном, бичих цаас, харандаа нэхэж байхад ѳгѳѳгүй. Монгол улс бол ардчилсан улс би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй учир эндээс гарах ёстой гэж бодож байсан ч тэд цаазын ял тулгаж хүчээр хэрэг хүлээлгэхийг оролдож байх үед нь хэнтэй ч уулзуулахгүй ингэж байгаад цааш нь харуулчих вий ч гэх бодол төрдөг байлаа. Гэхдээ хорих ангийн 4 ортой ѳрѳѳг би зочид буудал хэмээн тѳсѳѳлдѳг байсан. Цагаар хооллодог, гагцхүү түлхүүр л байхгүй. Тэр цоож цагийн дараа, магадгүй сарын дараа нээгдэх байх хэмээн ѳѳрийгѳѳ зоригжуулдаг байсан.” гэв. 

Хэрэг нь хэдийгээр хэрэгсэхгүй болсон ч А.Ганхуягийг бүтэн найман сарын турш ганцааранг нь тусгаарлан хорьж, хүчээр хэрэгт холбогдуулхаар тагнуулынхан эрүүдэн шүүж байсан нь багадаад өнөөдрийг хүртэл хилийн хоригтой байлгаж, бизнесийн боломжуудыг нь хүртэл хааж амьд үхдэл болгосон, хоёр ч удаа амь насыг нь хохироох оролдлого хийсэн гэдгийг түр хорооныхон монголын ард түмэнд илчлэхийг хүсчээ. Учир нь монголын прокурор, тагнуулынхан УИХ-ын гишүүдэд А.Ганхуягийн талаар хэлэхдээ С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн гол зохион байгуулагч төдийгүй захиалагч нартай уулзсан мэтээр тэс өөр мэдээлэл өгдөг байжээ. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ С.Зоригийг огт танихгүй холбоо сүлбээ ч байхгүй жирийн нэгэн гэмгүй иргэний амьдралыг сүйрүүлж хэрэгт холбогдуулан хүчээр зохиомол хэргийн золиос болгох гэж байсан байна, УИХ-ыг ч хуурч байж гэлээ.Монголын тагнуулын байгууллага Ц.Элбэгдорж, Б.Хурц гэдэг хоёр хүний тушаал заавраар хөдөлж жирийн иргэдээ хэлмэгдүүлэн эрхийг нь зөрчиж эрүүдэн шүүж болохгүй, хууль зөрчиж болохгүй бид үүний эсрэг тууштай тэмцэж энэ завхралыг удахгүй эцэс болгоно хэмээн шууд нэвтрүүлгийн үеэр Түр хорооны гишүүд мэдэгдсэн юм.

Previous Post

ХӨХ ХОТЫН КОНСУЛ Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТНА

Next Post

Япон улсын “зандан эрчүүд”-ийн хямрал дэлхийн анхаарлыг татаж байна

Next Post
Япон улсын “зандан эрчүүд”-ийн хямрал дэлхийн анхаарлыг татаж байна

Япон улсын “зандан эрчүүд”-ийн хямрал дэлхийн анхаарлыг татаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.