• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хятад улс Пакистаны нисгэгчийг түүхэн нислэгээр сансарт хөөргөлөө

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-11-25
Ангилал: Дэлхий
Хятад улс Пакистаны нисгэгчийг түүхэн нислэгээр сансарт хөөргөлөө

Хятадын “Шэньжөү-24” (Shenzhou-24) хөлөг тус улсын баруун хойд хэсгийн Говийн цөлөөс хөөрч, гурван сансрын нисгэгчийг сансарт хүргэхээр бэлтгэж байсан билээ. Тэдний нэг нь пакистан иргэн Мухаммад Зишан Али юм.

Али нь Хятадын “Тяньгун” (Tiangong) сансрын станцад хөл тавьсан анхны гадаад улсын иргэн болж түүхэнд бичигдэх гэж байна. Түүнтэй хамт Хятадын сансрын нисгэгчид Тан Хунбо болон Ү И нар нисэж байгаа юм.

Энэ нь Алигийн хувьд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн бахархалт мөч бол Хятадын хувьд АНУ-тай өрнүүлж буй сансрын өрсөлдөөндөө нэг алхам урагшилж буй үйл явдал юм.

“250 сая пакистанчуудын мөрөөдлийг авч явж байна”

Мухаммад Зишан Али

Шэньжөү-24 багийн гишүүнээр оролцож буй Мухаммад Зишан Али өнөөдрийн хөөрөлтийн өмнө болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү ярьсан байна.

Тэрбээр “Миний мөрөн дээр Пакистан улсын нэр, 250 сая пакистанчуудын итгэл найдвар байна. Намайг тойрог замд байх хугацаанд үзэж буй хүүхэд бүр тэнгэр өөд хараарай. Би та бүхний мөрөөдөлтэй хамт тэнд байна гэдгийг санаарай ” гэжээ.

Али багийнхантайгаа хамтран туршилтууд хийхээс гадна Пакистаны сансар судлалын агентлагаас даалгасан дөрвөн туршилтыг гүйцэтгэх аж.

Хятад яагаад анх удаа гадаадын иргэнийг сансрын станцдаа илгээж байна вэ?

Энэхүү нислэг нь зөвхөн шинжлэх ухааны амжилт биш, геополитикийн томоохон дохио гэж ажиглагчид үзэж байна. Хятад улс анх удаа гадаадын иргэнийг сансарт илгээж байгаа нь хоёр үндсэн зорилготой:

  • Шинжлэх ухааны хамтын ажиллагаа өргөжүүлэх
  • Олон улсын дипломат харилцаагаа бэхжүүлэх

40 настай Пакистаны нисэх хүчний нисгэгч Мухаммад Зишан Али сансарт байх хугацаандаа биотехнологи болон гэрэл нийлэгжүүлэгч бичил биетэнтэй холбоотой туршилтуудыг хийх юм.

Хятад улс сансрын хөтөлбөртөө олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд өөрийн бахархал болсон Тяньгун станцаа олон улсын судалгааны платформ болгон хөгжүүлэхийг зорьж байна.

Мөн Бээжин АНУ тэргүүтэй сансрын хөтөлбөрүүдийн бодит өрсөлдөгч болж, 2030 он гэхэд хятад сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах зорилттой байгаа юм.

Энэ нислэг Пакистаны хувьд яагаад чухал вэ?

Сансрын хөлөг хөөрөх гэж буй агшин

Пакистан улс одоогоор хүн тээвэрлэх зориулалттай өөрийн гэсэн сансрын хөлөггүй учраас энэхүү төслийн бүх үе шатанд Хятадад түшиглэж байна.

Мухаммад Зишан Али болон багт шалгарч үлдсэн өөр нэг нэр дэвшигч Хуррам Давуд нар Хятадад бэлтгэгдэж, хятад мэргэжилтнүүдийн удирдлага дор сургуулилт хийжээ.

Али сансрын станцад ойролцоогоор нэг долоо хоног ажиллах бөгөөд энэ нь Хятадын сансрын нисгэгчдийн зургаан сар орчим үргэлжилдэг ердийн томилолтоос хамаагүй богино хугацаа юм.

Өнөөдөр өглөөний 08:20 цагт “Шэньжөү-24” сансрын хөлөг Говийн цөлөөс амжилттай хөөрлөө.

Хөлгийн багийг:

  • Ахлагч Тан Хунбо
  • Нислэгийн инженер Ү И
  • Ачааллын мэргэжилтэн Мухаммад Зишан Али нар бүрдүүлж байгаа юм.

Мухаммад Зишан Али нь Пакистан улсын сансарт ниссэн анхны сансрын нисгэгч болж түүхэнд нэрээ үлдээж байна.

Previous Post

Хилийн цэргийн алба хаагч тархинд цус харваж нас барсан нь тогтоогджээ

Next Post

Маргааш бүх нийтээр амарна

Next Post
Маргааш бүх нийтээр амарна

Маргааш бүх нийтээр амарна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш бүх нийтээр амарна

Маргааш бүх нийтээр амарна

2026-11-25
Хятад улс Пакистаны нисгэгчийг түүхэн нислэгээр сансарт хөөргөлөө

Хятад улс Пакистаны нисгэгчийг түүхэн нислэгээр сансарт хөөргөлөө

2026-11-25
Хилийн цэргийн алба хаагч тархинд цус харваж нас барсан нь тогтоогджээ

Хилийн цэргийн алба хаагч тархинд цус харваж нас барсан нь тогтоогджээ

2026-11-25
МИАТ “Өгөөдэй хаан” нэртэй шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиатл хотноо хүлээн авлаа

МИАТ “Өгөөдэй хаан” нэртэй шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиатл хотноо хүлээн авлаа

2026-11-25
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно

2026-11-25
Улс тунхагласны ойн барилдаанд чансаа өндөр бөхчүүд зодоглоно

Улс тунхагласны ойн барилдаанд чансаа өндөр бөхчүүд зодоглоно

2026-11-24
Хятадын сансрын нисгэгч Жу Янжү сансарт нэг жил ажиллах туршилтад оролцоно

Хятадын сансрын нисгэгч Жу Янжү сансарт нэг жил ажиллах туршилтад оролцоно

2026-11-24
Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг маргааш Засгийн газраар хэлэлцэнэ

Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг маргааш Засгийн газраар хэлэлцэнэ

2026-11-24
Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ

Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ

2026-11-24
“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нар нь хятад иргэнтэй тохирч, хорт хавдар, угаар үүсгэгч барьцалдуулагч бодис оруулж ирэхээр ЗАВДЖЭЭ…

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нар нь хятад иргэнтэй тохирч, хорт хавдар, угаар үүсгэгч барьцалдуулагч бодис оруулж ирэхээр ЗАВДЖЭЭ…

2026-11-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.