• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-11-20
Ангилал: Нийгэм
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Миний өдөр, Миний эрх, Миний ирээдүй” уриан дор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо.

Зөвлөлийн тэргүүн Н.Учрал Хаврын уралдааныг сэргээж, хүүхдээр унуулах хуулийн төслийг дэмжихгүй, Монгол Улсын Засгийн газраас ч дэмжихгүй санал өгсөн гэдгээ тодотгож хэллээ.

Мөн өнөөдрийн хурлаар батлах тогтоолд “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглосон” заалтыг салбар бүрд холбогдох актад багтаах талаар тусгажээ. Мөн Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг сонсох ажлыг ГБХНХЯ, ХЗДХЯ, ЗГ-ын гишүүд, аймаг, нийслэлийн ЗД нарт даалгахаар тусгаж, батлахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд тус зөвлөлийн тэргүүн Н.Учрал үг хэлж, хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний үр дүн, цаашдын зорилтыг танилцууллаа.

Ерөнхий сайд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 37 жилийн ой тохиож буйг онцолж, хүүхдийн эрхийг хамгаалах хамгийн эхний алхам бол хүүхдээ сонсох гэдгийг тэмдэглэв. Бид хүүхдийн өмнөөс биш, хүүхэдтэйгээ ярилцаж, шийдвэр гаргах ёстой гэлээ. Мөн хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хамгаалалд зориулсан хөрөнгө оруулалт нь зардал бус, хүний хөгжил болон улсын тогтвортой хөгжлийн үндэс гэв.

Ирэх онд боловсролын салбарт 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байр барина. Хүүхдийн хоолны төсвийг 194.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн, зургаа, долоодугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулна. Орон нутагт Кембрижийн хөтөлбөртэй, Ногоон, Google лаборатори, төрөлжсөн ахлах сургуулийн ажлууд эхэлнэ. Эрүүл мэндийн салбарт 264.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөл, улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийн шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлнэ. Нийслэл болон орон нутагт хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, хүүхдийн ордон, зуслан, гэр бүл хөгжлийн төв зэрэг бүтээн байгуулалтыг байгуулж, өргөтгөн шинэчлэхээр тусгажээ.

Хуралдаанаар “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, арга хэмжээний үр дүнг хэлэлцэв. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг бүртгэж, үнэлэн, шуурхай шийдвэрлэх тогтолцоо бүрдүүлж иргэдээс ирүүлсэн 998 эрсдэлийн 25 хувийг арилгажээ. Мөн байгууллагуудын хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт нэмэгдсэн байна. Сургууль, цэцэрлэгт түшиглэсэн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих хүүхдийн 83.5 хувь нь хамрагджээ.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Зочид буудал болгохоор төлөвлөж байсан, нийслэлийн “Ногоон байр”-ыг “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон” болгон тохижуулжээ. Тус ордонд робот техник, программ, инженерчлэлээр жил бүр 3,000 гаруй хүүхэд суралцана. “Гэрт ойрхон хотхоны сургууль” хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд 9,700 хүүхэд гэрийнхээ ойролцоох сургуульд суралцаж эхэлсэн бол 2026-2028 онд нийт 167 сургуулийг шинэ бүтэц, шинэ хөтөлбөрөөр хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хуралдааны үеэр хүүхдүүдийн санал, санаачилгыг сонсож, төрийн бодлого, шийдвэрт тусгах болон  “За бол Заавал хийе” хөдөлгөөний хэрэгжилтэд салбаруудын оролцоо, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарын санаачилга, манлайлал, хариуцлага ямар байгаа талаар хэлэлцэв.  “Хүүхдийн төлөө гаргасан бодлого, шийдвэр бүр хэрэгждэг, амлалт бүр биелдэг, хариуцлага бүр эзэнтэй байх ёстой” гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж, төр, гэр бүл, иргэн, аж ахуйн нэгж бүр хүүхдийн төлөөх үйл хэрэгт хамтын хариуцлага хүлээхийг уриаллаа.

Эх сурвалж: Child.mn, Parliament.mn

Previous Post

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Next Post

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Next Post
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

2026-11-20
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

2026-11-20
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

2026-11-20
АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

2026-11-20
Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

2026-11-20
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд өнөөдөр 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд өнөөдөр 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2026-11-20
ИНФОГРАФИК: 3070 хүүхэд хурдан мориноос унаснаас 24 нь амиа алдаж, 16 нь хөгжлийн бэрхшээлтэй болсон

ИНФОГРАФИК: 3070 хүүхэд хурдан мориноос унаснаас 24 нь амиа алдаж, 16 нь хөгжлийн бэрхшээлтэй болсон

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.