• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-11-20
Ангилал: Нийгэм
АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тус улсын Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-ны удирдлагуудтай уулзаж, нисэхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр санал солилцжээ.

Уулзалтад  TSA-ны Тээврийн аюулгүй байдлын захиргааны ддарга Дэвид П.Камминс болон Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ази, Номхон далайн бүсийн захирал Стефани Мецгер нар оролцсон байна.

Уулзалтаар нисэхийн аюулгүйн хамгаалалтыг бэхжүүлэх, нисэх буудлын аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, салбарын мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулах асуудлыг хэлэлцжээ.

Монгол Улсын Засгийн газар хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байгааг сайд Б.Дэлгэрсайхан онцолсон байна. Энэ хүрээнд иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог олон улсын шаардлагад нийцүүлж, АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээгээр нэгдүгээр ангилалд хүрэх зорилт тавьжээ.

Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон АНУ-ын TSA 2021 оноос нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын аюулгүйн хамгаалалтын үйл ажиллагаанд үе шаттай үнэлгээ, шалгалт хийжээ.

Түүнчлэн талууд 2024 онд аюулгүйн хамгаалалттай холбоотой эмзэг мэдээлэл солилцох гэрээ байгуулсан байна. Монголын тал 2025 оны иж бүрэн үнэлгээгээр өгсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлснийг 2026 оны наймдугаар сарын давтан шалгалтаар тогтоожээ.

Мөн АНУ-ын Засгийн газрын гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд рентген төхөөрөмж, хүний биед үзлэг хийх сканнер, тэсрэх бодис болон металл илрүүлэх зэрэг нийт 24 тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн 2.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Нисэхийн аюулгүй байдлын стандартын техникийн тусламж” төслийг “Викс” групптэй хамтран хэрэгжүүлж байгаа аж. Тус төсөл 2026 оны тавдугаар сараас эхлэн 18 сарын хугацаанд үргэлжлэхээр төлөвлөгджээ.

Хамтын ажиллагааны хүрээнд нисэхийн аюулгүйн хамгаалалтын хяналтын байцаагч, аюулгүйн үзлэгийн шалгагч, инженер, техникийн ажилтнуудад зориулсан сургалтыг үе шаттай зохион байгуулахаар талууд санал солилцсон байна.

Эх сурвалж: Зам, тээврийн яам

Previous Post

Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

Next Post

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Next Post
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

2026-11-20
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

2026-11-20
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

2026-11-20
АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

2026-11-20
Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

2026-11-20
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд өнөөдөр 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд өнөөдөр 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2026-11-20
ИНФОГРАФИК: 3070 хүүхэд хурдан мориноос унаснаас 24 нь амиа алдаж, 16 нь хөгжлийн бэрхшээлтэй болсон

ИНФОГРАФИК: 3070 хүүхэд хурдан мориноос унаснаас 24 нь амиа алдаж, 16 нь хөгжлийн бэрхшээлтэй болсон

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.