• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

45 мянган оюутны судалгаанд тулгуурлан бодлогын шийдвэр гаргана

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-11-17
Ангилал: Нийгэм
45 мянган оюутны судалгаанд тулгуурлан бодлогын шийдвэр гаргана

Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Боловсролын яам Монголын Оюутны холбоо болон оюутны байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, 45 мянган оюутныг хамруулсан судалгааны үр дүн, тулгамдаж буй асуудал, бодлогын саналуудын талаар санал солилцлоо.

Судалгаанд хамрагдсан оюутнууд сургалтын чанар, төлбөрийн ил тод байдал, хөдөлмөр эрхлэлт, дадлагын тогтолцоо, дотуур байр, эрүүл мэндийн үйлчилгээ болон цахим үйлчилгээний хүртээмжтэй холбоотой асуудлыг хөнджээ.

Өмнө нь буюу 2023 онд оюутнуудын санал санаачилгад үндэслэн Засгийн газрын 111 дүгээр тогтоол батлагдаж, нийтийн тээвэр, эрүүл мэнд, цахим үйлчилгээ, номын сангийн үйлчилгээ, “Оюутан цэрэг” хөтөлбөр зэрэг чиглэлээр бодлогын шийдвэрүүд хэрэгжиж эхэлсэн. Энэ удаагийн уулзалтаар уг тогтоолын хэрэгжилтийг дүгнэж, үр дүнтэй ажлуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хангалтгүй хэрэгжиж буй арга хэмжээг сайжруулах шаардлагатайг онцолсон байна.

Мөн Боловсролын зээлийн сангийн тогтолцоог боловсронгуй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын хамтарсан 2+2, 2+1 хөтөлбөрийг өргөжүүлэх, E-Student 2.0 үйлчилгээг хөгжүүлэх, оюутнуудын хөдөлмөр эрхлэлт, дадлага хийх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцуулжээ.

Түүнчлэн сургалтын орчин, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотуур байрны хүртээмжийг сайжруулах, оюутны хотхоны хөгжлийг үе шаттай дэмжихээр төлөвлөж байна. Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, нийгмийн даатгалын эрх зүйн шинэ зохицуулалтын талаар оюутан, ажил олгогчдод мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлэхээр болжээ.

Уулзалтаар дэвшүүлсэн санал, санаачилгыг Засгийн газрын бодлого, шийдвэрт тусгах, салбар хоорондын уялдаа холбоог хангах, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр талууд хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

Эх сурвалж: Боловсролын яам

Previous Post

Цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малтай нь уулнаас буулгажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

45 мянган оюутны судалгаанд тулгуурлан бодлогын шийдвэр гаргана

45 мянган оюутны судалгаанд тулгуурлан бодлогын шийдвэр гаргана

2026-11-17
Цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малтай нь уулнаас буулгажээ

Цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малтай нь уулнаас буулгажээ

2026-11-17
2027 онд иргэд, ААН-үүд дараах татварын хөнгөлөлтийг эдэлнэ

2027 онд иргэд, ААН-үүд дараах татварын хөнгөлөлтийг эдэлнэ

2026-11-17
Унаач хүүхэд: Сард ₮800 мянгын цалин авч ээжид өгдөг. Ээж түүнийг дүүгийн эмчилгээнд зарцуулдаг

Унаач хүүхэд: Сард ₮800 мянгын цалин авч ээжид өгдөг. Ээж түүнийг дүүгийн эмчилгээнд зарцуулдаг

2026-11-17
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна

2026-11-17
Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа

2026-11-16
Гардан тулааны Азийн аваргаас Монголын баг тамирчид цом хүртлээ

Гардан тулааны Азийн аваргаас Монголын баг тамирчид цом хүртлээ

2026-11-16
Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс таны цалин, тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс таны цалин, тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

2026-11-16
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт -8 хэмийн хүйтэн, цас орно

2026-11-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.