• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Унаач хүүхэд: Сард ₮800 мянгын цалин авч ээжид өгдөг. Ээж түүнийг дүүгийн эмчилгээнд зарцуулдаг

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-11-17
Ангилал: Нийгэм
Унаач хүүхэд: Сард ₮800 мянгын цалин авч ээжид өгдөг. Ээж түүнийг дүүгийн эмчилгээнд зарцуулдаг

Гийнгоон аялгуугаар “Унаач хүүхэд” баримтат нэвтрүүлэг эхэлнэ. “Морины” хүүхдүүд гадаа халуунд, цас бороотойд, шуургатайд ч хурдан хүлэгтэйгээ бэлдсэн “ажлынх” нь үр дүнг үзэх өдөр иржээ. Наадмаар үе тэнгийн бусад унаач хүүхдүүдтэй тэд өрсөлдөж, хүлэг нь морьдтой уралдана.

Эхлээд унаач хүүхэд системд бүртгэлтэй эсэхийг нь тулгаж шалгана. 8 настай ах нь анх системд бүртгүүлээд, түүнтэй бараг ижилхэн царайтай 6 настай дүүг нь царай ялгалгүй уншаад, уралдахаар болов. /Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар, 8 ба түүнээс дээш настай байх ёстой/. Зарим хүүхдийн зураг бүртгэлийн системд алга. Нарны шилгүй, шагайн хамгаалалтгүй, түрийтэй гуталгүй пүүз өмссөн, дуулга нь стандартын биш, эсвэл дуулга доторх хөөсөнцөрийг нь цоолж холбооны станц байрлуулсан, хөл нь бэртэлтэй /олон хоногийн өмнө бэртсэн, шарх нь идээлсэн хүү байв/ гээд олон дүр зураг энд харагдана.

Тэдгээр хүүхдүүдийн зарим ярианаас онцолбол:

  • “Зам дагуу явж байтал нэг ах ирээд “Морь унах уу” гэхэд аав “Унана, унана” гэж хэлээд тэгээд би морь унадаг болсон”
  • “6 настай дүү минь өвчтэй. Би сард 800 мянгыг авдаг. Ээжид өгөөд, ээж тэрүүгээр нь дүүгийн эмчилгээнд зарцуулдаг. Гэрт өөр ажил хийдэг хүн байхгүй”
  • “Би сургуульд яваагүй 5 жил болж байна. Намайг сургуульд сураад яах юм бэ гэсэн”
  • “Би зөвхөн морь унадаг байхдаа уяач болно л гэж боддог байлаа. Гэхдээ сургуульд ороод багш болно гэж бодох болсон”
  • Дээр дурдсан, хөлдөө бэртэлтэй хүүгийн яриа “Уяачын эхнэр боож өгсөн. Мах нь түрж эдгээд зүгээр болчихно” гэсэн.
  • “Бүсийн наадамд түрүүлж 1 сая төгрөг шагналд авсан. Надад 100 билүү 200 мянгыг нь өгсөн”
  • “Зам халтиргаатай, хаашаа явах нь тодорхойгүй байлаа. Сүүлдээ морь явахаа байгаад аав амдаж тоссон”
  • “Уралдаж байхдаа унавал тайван байх гэж хичээдэг. Тэгэхгүй бол бүр салгалаад хэцүү байдаг”

Зурхайнаас хөдлөхөд морьд үргэж зарим нь мориноосоо унаж харагдана. Шавхайтай, нүхтэй, халтиргаатай зам туучсаар барианд орж ирэхэд нүүр нь халтардаж, унасан заримыг нь үүр дүүрсээр эмнэлгийн машинд оруулж яаралтай үзлэг хийнэ. Нэгэн хүүгийн хондлойд нэлээн гүн зүсэгджээ, эмч цусыг нь тогтоон арчиж боож байгаа харагдана. “Хурдан морины уралдаан ямар хүүхдийн “дайны талбар” уу?”  хэмээн ихэнх үзэгч сэтгэл үймэрсэн эсвэл бухимдангуй дуусгаж харагдсан.

Child.mn сайт өнгөрсөн Үндэсний их баяр наадмаас бэлтгэсэн “Унаач хүүхэд” баримтат нэвтрүүлгийг өчигдөр /2026.11.16/ олон нийтэд тэр дундаа, хүүхдийн гэх тодотголтой төрийн болон олон улсын байгууллагууд, хүний эрх, хүүхдийн эрхийн чиглэлд ажилладаг төрийн бус байгууллагын удирдлага, төлөөллүүдэд танилцууллаа. Морин уралдааны “хөшигний ард” чухам ямар үйл явц өрнөдгийг энэхүү баримтат нэвтрүүлэг харуулжээ. Мөн цаашлаад хүүхдийн “морины ажил” уяан дээр хэрхэн өрнөдгийг бид бүрэн дүүрэн мэдэхгүй ч энд хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг, сургууль завсардалт, эрүүл, аюулгүй амьдрах орчин, үл хайхрах хүчирхийлэл гээд хүүхдийг эрхийг олон асуудал хөндөгдөж байна.

ӨВЛИЙН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭХЭЭР ЗЭХЭЖ БАЙНА!!!

Дээрх дүр зураг зөвхөн зуны хурдан морины уралдааных юм. Өвөл нөхцөл байдал бүр хүнд буюу халтиргаатай, хасах градустай хүйтэнд тэд уралддаг байсныг хориглосон ч өвлийн морин уралдааныг дахин сэргээхээр зэхэж байна. Тодруулбал маргааш /2026.11.18/ Төрийн байгуулалтын байнгын хороо Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрээр УИХ-д хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Хэрэв дэмжигдвэл УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцэгдэж, өвлийн морин уралдааныг сэргээх буюу хүүхэд бэртэж гэмтэх цаашлаад амиа алдах эрсдэлтэй нөхцлийг бий болгохуйц өөрчлөлт оруулах магадлалтай гэсэн үг.

Previous Post

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна

Next Post

2027 онд иргэд, ААН-үүд дараах татварын хөнгөлөлтийг эдэлнэ

Next Post
2027 онд иргэд, ААН-үүд дараах татварын хөнгөлөлтийг эдэлнэ

2027 онд иргэд, ААН-үүд дараах татварын хөнгөлөлтийг эдэлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

45 мянган оюутны судалгаанд тулгуурлан бодлогын шийдвэр гаргана

45 мянган оюутны судалгаанд тулгуурлан бодлогын шийдвэр гаргана

2026-11-17
Цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малтай нь уулнаас буулгажээ

Цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малтай нь уулнаас буулгажээ

2026-11-17
2027 онд иргэд, ААН-үүд дараах татварын хөнгөлөлтийг эдэлнэ

2027 онд иргэд, ААН-үүд дараах татварын хөнгөлөлтийг эдэлнэ

2026-11-17
Унаач хүүхэд: Сард ₮800 мянгын цалин авч ээжид өгдөг. Ээж түүнийг дүүгийн эмчилгээнд зарцуулдаг

Унаач хүүхэд: Сард ₮800 мянгын цалин авч ээжид өгдөг. Ээж түүнийг дүүгийн эмчилгээнд зарцуулдаг

2026-11-17
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна

2026-11-17
Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа

2026-11-16
Гардан тулааны Азийн аваргаас Монголын баг тамирчид цом хүртлээ

Гардан тулааны Азийн аваргаас Монголын баг тамирчид цом хүртлээ

2026-11-16
Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс таны цалин, тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс таны цалин, тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

2026-11-16
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт -8 хэмийн хүйтэн, цас орно

2026-11-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.