• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гардан тулааны Азийн аваргаас Монголын баг тамирчид цом хүртлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-11-16
Ангилал: Спорт
Гардан тулааны Азийн аваргаас Монголын баг тамирчид цом хүртлээ

Тайландын Паттаяа хотод энэ сарын 13-14-нд болсон Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид 12 алт, найман мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.

Тус тэмцээнд 23 улсын 240 тамирчин 58 ангилалд өрсөлдсөнөөс Монгол Улсыг төлөөлөн өсвөрийн тав, насанд хүрэгчдийн найман тамирчин оролцсон байна.

Монголын баг тамирчдын медалийн амжилтыг дэвжээ, байгууллагаар нь танилцуулъя.

“ЭЗО” дэвжээний тамирчид

Монголын Гардан тулааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “ЭЗО” дэвжээний үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер, хар бүс таван дант С.Энхсайхан өөрийгөө хамгаалах төрлийн мастеруудын ангилалд алтан медаль хүртжээ.

Мөн тус дэвжээний тамирчдаас:

  • Д.Учрал 10-11 насны ангиллын өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль,
  • Д.Гэгээ 10-11 насны ангиллын өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд тус бүр алтан медаль,
  • М.Баянмөнх 14-15 насны ангиллын өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль хүртсэн байна.

“Хаянгарваа” дэвжээний тамирчид

Тус дэвжээний багш, дасгалжуулагч, гардан тулааны дэлхийн аварга, хар бүс хоёр дант А.Бүжинлхам өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд тус бүр алтан медаль хүртжээ.

Түүнчлэн CHECK MEDIA агентлагийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т.Цолмонсайхан тулааны төрөлд алт, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.

Бусад тамирчдын амжилтаас дурдвал:

  • А.Жамбал 15-17 насны ангиллын тулаан болон өөрийгөө хамгаалах төрөлд тус бүр мөнгөн медаль,
  • Г.Номин 14-15 насны ангиллын тулаан болон өөрийгөө хамгаалах төрөлд тус бүр алтан медаль хүртжээ.

Цагдаагийн ерөнхий газар, “Сүбээдэй” дэвжээний тамирчид

Цагдаагийн ерөнхий газар, “Сүбээдэй” дэвжээний тамирчдаас:

  • Цагдаагийн дэслэгч О.Балжинням өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль,
  • Цагдаагийн дэслэгч О.Арман тулааны төрөлд мөнгө, өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль,
  • Цагдаагийн дэслэгч Ө.Өлзийбат өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль,
  • Цагдаагийн дэслэгч Э.Наранжав өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.

Хилийн цэргийн 0303 дугаар анги, клубүүдийн тамирчин

Хилийн цэргийн 0303 дугаар анги, “Алтан шонхор”, “Бату файтэрс” клубийн тамирчин, ахлах ахлагч Э.Мөнгөншагай тулааны төрөлд мөнгө, өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль хүртжээ.

Тэмцээний үеэр гардан тулааны олон улсын шүүгч Б.Алтанзул Монгол Улсаа төлөөлөн шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан байна.

Монголын баг тамирчид ийнхүү багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж, Азийн аваргын цом хүртлээ.

Эх сурвалж: Монголын гардан тулааны холбоо

Previous Post

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс таны цалин, тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Next Post

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа

Next Post
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа

2026-11-16
Гардан тулааны Азийн аваргаас Монголын баг тамирчид цом хүртлээ

Гардан тулааны Азийн аваргаас Монголын баг тамирчид цом хүртлээ

2026-11-16
Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс таны цалин, тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс таны цалин, тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

2026-11-16
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт -8 хэмийн хүйтэн, цас орно

2026-11-16
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно

2026-11-15
Амралтын өдрүүдээр Өрхийн эмнэлэгүүд 10:00-17:00 цагийн хооронд ажиллана

Амралтын өдрүүдээр Өрхийн эмнэлэгүүд 10:00-17:00 цагийн хооронд ажиллана

2026-11-14
Увс, Завханы зарим суманд 24-38 см зузаан цас ороод байна

Увс, Завханы зарим суманд 24-38 см зузаан цас ороод байна

2026-11-13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурна

2026-11-13
“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

2026-11-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.