Цасанд боогдсон хоёр айлыг онцгой байдлын алба хаагчид олон тооны малтай нь уулнаас буулгаж, аюулгүй болгожээ.
Тодруулбал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Тагийн-Орой” гэдэг газар 11.13-ны өдрөөс хойш 50-70 см зузаан цас орсны улмаас зам даваа хаагдаж, уулан дээр өвөлжиж байсан 2 айл цасанд боогдсон тухай дуудлагыг 11.15-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, Мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн малчин Г /55 настай, эрэгтэй/, О /55 настай, эмэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нарыг 1400 бог малтай нь 11.16-ны өдрийн 10:09 цагт, малчин Б /34 настай, эрэгтэй/, Б /32 настай, эмэгтэй/, Б /16 хоногтой, эрэгтэй/ нарыг 700 бог малтай нь 12:00 цагт тус тус уулнаас буулгажээ.
Эх сурвалж: ОБЕГ












Сэтгэгдэл бичих