• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, мод тарив

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-10-13
Ангилал: Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна.

Тээвэр логистик, аж үйлдвэр, экспортын төв зангилаа, худалдаа, эдийн засгийн гол түшиц нутаг Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгааг илэрхийлэв.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Дорноговь аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч мөн өдөр төрийн албан хаагчид болон Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзаж, иргэдийн төлөөлөлтэй хамт мод тарив.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцлов.

Газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Замын-Үүд боомт дахь “Бүс нутгийн логистикийн төв” зэрэг бүтээн байгуулалт нь аймгийн тээвэр логистик, аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, улмаар урт хугацааны тогтвортой хөгжлийн чухал суурь болохыг тэмдэглэв.

Хар төмөрлөг, зэс боловсруулах, цементийн үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр зам, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын автозам ашиглалтад орсноор жилд 15 сая тн ачаа тээвэрлэжээ.

2025 оны байдлаар аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6 их наяд төгрөгт хүрсний 79 хувийг үйлчилгээ, 17 хувийг хөдөө аж ахуй, 13 хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг юм.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аймгийн аж ахуйн нэгжүүд 2023-2026 онд 3 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхэлж байна.

Үүний дүнд мах, өндөгний хэрэгцээг 100, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг 77, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 30 хувь дотоодоос хангадаг болжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1 сая 73 мянган мод тарьж, нийтийн эзэмшлийн зориулалттай 15 цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна.

Аж ахуйн нэгжүүд Мод үржүүлгийн газар байгуулахын зэрэгцээ хамгаалалтын зурвас болон ойжуулалтын талбайг 160 га-аар нэмэгдүүлж, 381 мянган ширхэг мод, бут сөөг тарьж, ургуулжээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд аймгийн 30 гаруй оюутан дэлхийн 10 улсад 16 мэргэжлээр суралцаж байна.

XX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан, үйлдвэрлэгч, экспортлогч орон болсон зуун байх ёстой гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Энэ хүрээнд “Олборлолтоос боловсруулалтад, халамжаас хөдөлмөрт, импортоос экспортод” гэсэн суурь шинэчлэл үргэлжилж хэллээ.

Цаашид эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хувь нэмэр нэн чухал байгааг тэмдэглэв.

Тэрбээр аймгийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд амжилт хүсэн, бүх шатанд сахилга, хариуцлагатай, ёс зүйтэй байж, ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч мөн өдөр төрийн албан хаагчид болон Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзаж, иргэдийн төлөөлөлтэй хамт мод тарив.

Previous Post

Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, мод тарив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, мод тарив

2026-10-13
Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

2026-10-12
Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

2026-10-12
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БЗД 14-р хороонд байшин, таван ханатай гэр, амбаар шатжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БЗД 14-р хороонд байшин, таван ханатай гэр, амбаар шатжээ

2026-10-12

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг цурамд оруулжээ

2026-10-12
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

2026-10-12
Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, хур тунадас орохгүй

Улаанбаатарт өдөртөө +6 хэм дулаан, ялимгүй цас орно

2026-10-12
“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.