• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-10-12
Ангилал: Улс төр
Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Ерөнхий сайд Н.Учрал Оюу толгойн ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэхэд эрчим хүч, суурь дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөж байна хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой үнэлсэн талаар мэдээлэх үеэрээ эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар тайлбарлав.

Энэ үеэрээ “Оюу толгойн ногдол ашгийн хоёр их наядыг эрчим хүч, суурь нийгмийн дэд бүтэц буюу эрчим хүч, дулааны асуудлаа шийдье гэдэг байдлаар 2027 оны төсөвт төсөвлөөд УИХ-д оруулж ирсэн. Бид эдийн засгаа тэлж, улам төрөлжүүлэх боломжуудынхаа суурийг тавина гэж Засгийн газар үзсэн” гэлээ.

Мөн тэрбээр эдийн засгийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хамааралтай байлгахгүйн тулд экспортыг нэмэгдүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудыг дэмжих шаардлагатайг онцолсон юм. Ерөнхий сайдын хэлснээр, Засгийн газар төсвийн сахилга батыг баримталж, баялгийн санд хуримтлал үүсгэхийн зэрэгцээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслүүдийг урагшлуулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Түүнчлэн Оюу толгойн ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн бөгөөд ирэх долоо хоногоос иргэдийн саналыг авна гэлээ.

Previous Post

Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

2026-10-12
Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

2026-10-12
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БЗД 14-р хороонд байшин, таван ханатай гэр, амбаар шатжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БЗД 14-р хороонд байшин, таван ханатай гэр, амбаар шатжээ

2026-10-12

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг цурамд оруулжээ

2026-10-12
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

2026-10-12
Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, хур тунадас орохгүй

Улаанбаатарт өдөртөө +6 хэм дулаан, ялимгүй цас орно

2026-10-12
“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

2026-10-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.