Fokus entertainment болон Break nest хамтран “Grow- Groove Street dance jam” нэртэй 2026 оны сүүлийн гудамжны бүжгийн тэмцээнийг 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12:00 цагаас Hunnu mall-ийн төв тайзнаа зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн нь хүүхэд, өсвөр үеийн бүжигчдийн халз тулааныг зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тэр дундаа Монголд хөгжиж буй Locking бүжгийн төрлөөр хүүхдийн халз тулаан зохион байгуулж байгаа нь онцгой ач холбогдолтой бөгөөд гудамжны бүжгийн соёлыг залуу үед түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын авьяас чадварыг дэмжих зорилготой ажээ.
Тэмцээний хүрээнд дараах төрлүүдийг зохион байгуулна. Үүнд:
- Crew performance– Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль болон бүжгийн хамтлагуудын үзүүлбэр
- All style 2VS2- Монголын чадварлаг гудамжны бүжигчдийн халз тулаан
- Breaking kids- Хүүхдийн Breaking бүжгийн тулаан
- Locking Battle- Анхан шатны хүүхэд, залуусын тулаан
Тэмцээн нь монголын гудамжны бүжгийн хөгжил, хүүхэд залуусын авьяас чадвар, ур чадварыг хөгжүүлэх зорилготой ажээ.











Сэтгэгдэл бичих