• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-10-14
Ангилал: Цаг агаар
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 13–14-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм, 14-ний өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Өвөрхангай, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтан уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын Температур: Шөнөдөө Дархадын Хотгор, Завхан, Заг-Байдраг Голын Эх, Тэс Голын Хөндийгөөр -11…-16 Градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн Уулархаг Нутаг, Идэр, Эг-Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх Голын Хөндийгөөр -6…-11 Градус Хүйтэн, Их Нууруудын Хотгор, Хангайн Нурууны Өвөр Бэл, Говийн Бүс Нутгийн Хойд Хэсгээр +2…-3 Градус, Говийн Бүс Нутгийн Өмнөд Хэсгээр +3…+8 Градус Дулаан, Бусад Нутгаар -2…-7 Градус Хүйтэн,

Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-10 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

Previous Post

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, мод тарив

Next Post

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Next Post
Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-10-14
Э.Батшугар: Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Э.Батшугар: Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

2026-10-14
Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-14
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ

2026-10-14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, мод тарив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, мод тарив

2026-10-13
Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

2026-10-12
Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

2026-10-12
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БЗД 14-р хороонд байшин, таван ханатай гэр, амбаар шатжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БЗД 14-р хороонд байшин, таван ханатай гэр, амбаар шатжээ

2026-10-12

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг цурамд оруулжээ

2026-10-12
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

2026-10-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.