Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл:
ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон. Европын холбоо, АНУ ОХУ-н банк, хуулийн этгээд хүнийг Хоригт оруулах, эргээд Хоригт орсон этгээдтэй харилцахгүй байх, харилцсан тохиолдолд харилцсан этгээдэд шахалт үзүүлэх арга хэмжээг эрчимтэй авч байна. Хоригт орсон банктай гүйлгээ хийх нь тухайн банкийг өөрийг нь хоригт оруулах эрсдэлтэй. Тэгэхээр 2 сонголтын хооронд байна. Банкнуудаа дэлхийн санхүүгийн системээс салгаад ОХУ-тай харилцаад явах, эсхүл ОХУ-с шатахуун авч чадахаа болих. Тэгвэл яг дундуур нь ойлголцож тал бүртэй нь үүсээд буй шахалт, хязгаарлалтын асуудлаа ярилцах, асуудлаа харилцан ойлгуулах, шийдэл гарц хайх боломжтой. Энэ хүрээнд Монгол улсын банкуудад үүссэн асуудлыг тодорхой хэлж ойлгуулах нь зүй ёсны асуудал. Энэ мэдээ бол харин асуудлыг төөрүүлэх зорилготой, үүссэн асуудлыг нэг хүнээс нэг байгууллагад хамаатуулах зорилготой шар мэдээ байна. Энийг дагаж байгаа коммент сэтгэгдлүүд бол нээрээ юу ч гэхэв. Ер нь Банкууд хоригт орсон банктай харилцахгүй байх нь өөрөө стандарт юм. Одоо ч тийм, Өмнө нь ч тийм л байсан. Өнөөдөр Монгол байна уу, Хятадын банкууд нь яг адилхан энэ хоригтой холбоотой асуудлыг мөрдөөд явж байгаа. Монголбанк, арилжааны банкууд өдийг хүртэл хоригтой холбоотой асуудлын шийдлийг олж, гарц гаргалгааг гаргаад явж байгаа. 2022 оноос хойш энэ олон зөрчил, эрсдэлийг хүлээж шатахуун бараа материалын төлбөр тооцоог сааталгүй хийж байгааг хэн ч ярихгүй байгаа нь харамсалтай.












Сэтгэгдэл бичих