Мялаалга наадам наймдугаар сарын 8-нд Үндэсний сурын харваа, шагайн харваагаар эхэллээ. Түүнчлэн их нас, соёолон, даага уралдана. 128 бөх барилдах бөгөөд түрүү бөх ₮20 сая, үзүүр бөх ₮10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр ₮5 саяын бай гардана. Мөн 2010 оны нэг сараас хойш төрсөн өсвөрийн 32 хүүхдийн барилдаан болно.
- 08:00 цагаас: Их насны морьдын уралдаан
- 10:00 цагаас: Барилдах бөхчүүдийн бүртгэл /өсвөрийн бөх/
- 11:00 цагаас: Нээлтийн үйл ажиллагаа
- 11:00 цагаас Соёолон насны морьдын уралдаан
- 12:00 цагаас: “Таван хан” дэвжээний бөхчүүд төрийн далбаа, туганд хүндэтгэл үзүүлнэ
- 12:20 цагаас: Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл алдартнуудад хүндэтгэл үзүүлэх
- 13:00 цагаас: Хүчит бөхийн барилдааны 1-2 даваа
- 15:00 цагаас: Дааганы уралдаан
- 16:00 цагаас: Хүчит бөхийн барилдааны 3-7 даваа
- 16:30 цагаас: Сур, шагайн харвааны шагнал гардуулах үйл ажиллагаа
- 17:00 цагаас: Түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд шагнал гардуулах
- 18:00 цагаас: Түрүүлж айрагдсан морьдыг цоллох
- 19:00 цагаас: Хаалтын арга хэмжээ
- 20:00 цагаас Үдшийн цэнгүүн












Сэтгэгдэл бичих