• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-07-30
Ангилал: Улс төр
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.07.30/ Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Бейшеевич Молдогазиевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов.

Элчин сайд Айбек Молдогазиев БНКирУ нь Монгол Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг эрчимжүүлж, бодит үр дүнд хүргэхэд өндөр ач холбогдол өгч байгааг онцоллоо. Тэрбээр, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ боломж бүрдүүлж байгааг тэмдэглээд, техникийн зохицуулалт, хорио цээрийн шаардлагыг уялдуулах чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхээ илэрхийлэв. Киргиз Улс нь Төв Азийн логистикийн зангилаа орны хувьд бүс нутгийн тээвэр, логистикийн шинэ коридоруудыг хөгжүүлэх, хил дамнасан холболтыг нэмэгдүүлэхэд Монгол Улстай нягт хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, тээвэр, логистикийн дэд бүтцийн томоохон төслүүдийг танилцуулж, Монгол, Киргиз Улс нь далайд гарцгүй хөгжиж буй, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ны хөтөлбөрийн гишүүн орнуудын хувьд бүс нутгийн худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх өргөн боломжтойг онцоллоо. Ингэхдээ “Транзит Монгол” бодлогыг CAREC хөтөлбөртэй уялдуулан худалдаа, тээвэр, логистикийн саадыг бууруулж, агаар, авто болон төмөр замын тээврийн харилцан холболтыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой буйгаа онцоллоо.

Мөн Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Previous Post

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Next Post

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Next Post
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.