• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шадар сайд Н.Номтойбаяр стандартчилалын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-07-06
Ангилал: Улс төр
Шадар сайд Н.Номтойбаяр стандартчилалын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.06/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв.

Уг хуулийг 1995 онд анх баталсан бөгөөд 2017 онд шинэчилэн найруулсан байна. Гэсэн хэдий ч бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлж эхэлснээр тэдний чиг хандлага, хэрэгцээ, шаардлагыг хүчин төгөлдөр мөрдөж буй энэхүү хуулиар зохицуулах боломжгүй болсон гэдгийг Шадар сайд энэ үеэр онцлов. Иймд эрүүл, аюулгүй орчны хэм хэмжээг тодорхойлох, стандартчилах, эрх зүйн зохицуулалтыг нийгэм, эдийн засгийн хөгжилд нийцүүлэн шинэчлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Монгол Улсад одоогийн байдлаар 6657 стандарт хүчин төгөлдөр байгаа ч тэдгээрийг дагаж мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөллийг бий болгож байгаа аж. Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүрсэн тул цаашид стандартыг дагаж мөрдөх, хэвшүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа аж.

Хуулийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн баримт бичигт дурдсан стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн болоод хүн амын аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн бодлогоор дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байна.

Шинэчилсэн найруулгын төсөл 9 бүлэг, 36 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгасан байна. Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчиллын баримт бичгийг “сонгон” хэрэглэнэ гэсэн нь олон нийтэд стандартыг “сонголт”-оор мөрдөж болох ташаа ойлголтыг төрүүлдэг байна. Иймд стандартын үзүүлэлт шаардлагыг иргэн, хуулийн этгээд хангах, Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөх стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг тодорхой болгож, олон талын оролцоог нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний байгууллагуудыг бодлогоор дэмжих, эрх, үүргийг тодорхой болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Мөн лабораторийн гурван шатны тогтолцоог бий болгох, удирдлага, санхүүжилт, нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх замаар хүний эрүүл мэндийг хамгаалах, худалдаан дахь тарифын бус саад тотгорыг арилгах хүрээнд стандарт, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналтыг холбогдох эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлэх, зах зээл дэх болон улсын хилээр орж ирж буй бараа, бүтээгдэхүүн тохирлын баталгаатай эсэхэд хяналт тавих чиг үүргийг нарийвчлах, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох, тохирлын баталгаатайгаар улсын хилээр нэвтрүүлсэн бараа, бүтээгдэхүүний статистик мэдээллийн сан бий болгох зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхой зааж, стандартын хэрэгжилтэд зөвхөн төрөөс хяналт тавих бус иргэн, үйлдвэрлэгч, нийлүүлэгч зэрэг бүх талын оролцоог хангах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээ нь тухайн бүтээгдэхүүний техникийн зохицуулалт, стандартад нийцсэн байх, стандартын байгууллагын харьяа орон нутгийн нэгжийн чиг үүргийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар стандартыг хэрэглэх, хэрэглэхээр сонгосон стандартын үзүүлэлт, шаардлага  хангагдах, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо, лабораторийн шатлал боловсронгуй болж, олон улсын нийтлэг жишигт нийцсэнээр дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартыг олон улсад зөвшөөрөх, гадаад худалдаа, экспортыг хөнгөвчлөх нөхцөл сайжирна. Улмаар стандартын хэрэгжилт хангагдаж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана гэж төсөл санаачлагчид үзжээ.

Previous Post

Ерөнхийлөгч Д.Трампын гарын үсэг 100 ам.долларын шинэ мөнгөн дэвсгэрт дээр хэвлэгдэн гарна

Next Post

БНСУ: Хууль бусаар хүргэлтийн ажил хийж байсан 734 гадаадын иргэнийг илрүүлжээ

Next Post
БНСУ: Хууль бусаар хүргэлтийн ажил хийж байсан 734 гадаадын иргэнийг илрүүлжээ

БНСУ: Хууль бусаар хүргэлтийн ажил хийж байсан 734 гадаадын иргэнийг илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь

2026.08.20: Өнөөдөр цахилгаан таслах байршлууд

2026-08-20
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-08-20
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хэнтий, Дорнодын хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-20
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-19
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно

2026-08-19
COP17 “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо

COP17 “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо

2026-08-18
Улсын наадамд дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн бодис илэрчээ

Улсын наадамд дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн бодис илэрчээ

2026-08-18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ

COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ

2026-08-18
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-08-18
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа

2026-08-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.