Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсглын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр албан ёсоор батлагдлаа. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын баталсан хөтөлбөрийн дагуу наадмын арга хэмжээнүүд долдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна.
Энэ жилийн наадмын салхийг хагалж, өсвөр үе болон балчир насны хүүхдүүдийн үндэсний сурын харваа эхлээд байгаа юм.
Түүнчлэн энэ жилийн баяр наадмаар монголчууд нийт 10 хоног дараалан амрах бөгөөд долдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор ажил цуглах хуваарьтай байна.













Сэтгэгдэл бичих