• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хувийн шалтгааны улмаас барилга мөргөсөн гэж мэдэгджээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-07-03
Ангилал: Дэлхий
Хувийн шалтгааны улмаас барилга мөргөсөн гэж мэдэгджээ

БНХАУ-ын Бээжин хотын хамгийн өндөр барилгуудын нэгийг өнгөрсөн долоо хоногт жижиг хэмжээний онгоц мөргөсөн хэрэг гарсан. Тэгвэл уг онгоцны нисгэгч нь архаг нойргүйдэл, сэтгэл түгшилттэй байсан тул хувийн шалтгааны улмаас барилгыг мөргөсөн гэж албаныхан Пүрэв гаригт (2026.07.02) мэдэгджээ.

Ослын улмаас нисгэгч Лю нас барж, өөр 13 хүн шархадсан. Бээжин хотын оршин суугч байсан 66 настай Лю нь тогтсон ажилгүй, ганцаараа амьдардаг байсан бөгөөд өдрийн тэмдэглэлдээ олон удаа амиа егүүтгэх талаар бичсэн байсан гэж Чаоян дүүргийн захиргааны мэдэгдэлд дурдсан байв. “Мөрдөн шалгалтын үр дүнд хувийн шалтгаанаар олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг гэж дүгнэсэн” гэж мэдэгдэлд мөн онцолсон байна. Одоогийн байдлаар шархадсан хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан байна.

“CITIC Tower”-г мөргөж, барилгын жижиг хэсгүүд унаж буй бичлэгүүд Хятадын цахим сүлжээнээс устгагдахаас өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөн тархсан. Энэ хэргийг аюулгүй байдлын томоохон зөрчил гэж ажиглагчид үзэж байна. Тус барилга 109 давхар бөгөөд Коммунист намын төв байр болох Жуннанхайгаас хэдхэн километрийн зайд байрладаг.

Оршин суугчдын хувьд “CITIC Tower” нь хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг гэгддэг боловч Баасан гаригт болсон ослоос хойш барилгын нэр дурдагдсан бараг бүх цахим нийтлэл, зураг, бичлэгүүд устгагджээ. Хэргийн дараах өдрүүдэд дор хаяж гурван нисэхийн компани “BBC”-д нислэгийн үйл ажиллагаагаа түр зогсоох тушаал авсан болохоо хэлсэн байна.

Чаоян дүүргийн захиргааны мэдэгдэлд мөн Лю хэрэг гардаг өдрийн үдээс хойш Пинггу дүүргийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн бөгөөд дагалдан болон ганцаарчилсан нислэг үйлдсэн гэж дурдсан байна. “Ганцаараа нислэг үйлдэх үедээ тэрээр тогтоосон бүсээс хазайж, нисэх онгоцны буудалтай холбоо тасарч, улмаар өндөр барилгатай мөргөлдөж, газар дээрээ нас барсан” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Албаныхны мэдээлснээр, Лю спортын нисгэгчийн үнэмлэхээ 2021 онд, хувийн нисгэгчийн үнэмлэхээ 2024 онд авсан байна. “Flightradar24” нислэгийн хяналтын үйлчилгээний мэдээлснээр, түүний өнгөрсөн долоо хоногт нисгэсэн онгоц нь Хятадын “Sunward Aircraft” компанийн үйлдвэрлэсэн хоёр суудалтай, нэг хөдөлгүүртэй “Aurora SA60L” байжээ. 6.9 метр урт, 8.6 метр далавчны дэлгэлттэй энэхүү онгоц нь аялал жуулчлал, агаарын гэрэл зураг, амралт зугаалгын нисэх хүчинд зориулагдсан юм.

Previous Post

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

Next Post

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо

Next Post
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхны хууль хүчин төгөлдөр болохоор боллоо

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхны хууль хүчин төгөлдөр болохоор боллоо

2026-07-03
Яагаад эмэгтэйчүүдийн эмнэлэгт тогтмол үзүүлэх шаардлагатай вэ?

Яагаад эмэгтэйчүүдийн эмнэлэгт тогтмол үзүүлэх шаардлагатай вэ?

2026-07-03
Венесуэлд нуранги дор найман хоног болсон хүнийг аварчээ

Венесуэлд нуранги дор найман хоног болсон хүнийг аварчээ

2026-07-03
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-03
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

2026-07-03
Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй

Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй

2026-07-03
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо

2026-07-03
Хувийн шалтгааны улмаас барилга мөргөсөн гэж мэдэгджээ

Хувийн шалтгааны улмаас барилга мөргөсөн гэж мэдэгджээ

2026-07-03
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

2026-07-03
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.