Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдөр тохиодог “Дэлхийн эмч нарын өдөр” өнөөдөр болж байна.
Энэхүү өдрийг 1933 онд АНУ-д анх тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1990 оноос албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон өргөн хүрээнд тэмдэглэх болсон түүхтэй.
“Дэлхийн эмч нарын өдөр” нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийг үнэлэх, тэдний нэр хүндийг өргөх зорилготой. Мөн эмчилгээ, оношилгоо, эрүүл мэндийн үйлчилгээний шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг энэ өдөр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ өдрийг тохиолдуулан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Алтан чагнуур” шагналын эздийг тодруулсан бол өнөөдөр эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын III зөвлөгөөнийг зохион байгуулж байна.












Сэтгэгдэл бичих