• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ДЦС-5 төслийн бэлтгэл ажил эрчимжиж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-30
Ангилал: Нийгэм
ДЦС-5 төслийн бэлтгэл ажил эрчимжиж байна

Эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгох, импортын цахилгаан эрчим хүчийг орлох стратегийн ач холбогдол бүхий Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна. Төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгуудыг хийгээд байна. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.

ТЭЦ-2-ын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газарт баригдах тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй. Төслийн барилга угсралтыг 2028 оны III улиралд багтаан гүйцэтгэнэ.

Захиалагчийн өдөр тутмын хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд НИТХ “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ-д төслийн барилгын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийг олгож, нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох эрхийг баталгаажуулсан. “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ нь барилга угсралтын ажлын гүйцэтгэл, чанар, тоног төхөөрөмжийн туршилт тохируулга, ажлын баталгаажуулалт, ашиглалтад хүлээн авахад шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангах чиглэлд ажиллах юм. Түүнчлэн түншлэлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт гэрээ, төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулах ажил үргэлжилж байна.

ДЦС-5 нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, хотын баруун бүсийн өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангахад чухал ач холбогдолтой. Станц цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм. Тус төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглаж буй. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталт зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.

Previous Post

О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна

Next Post

“Дэлхийн эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна

Next Post
“Дэлхийн эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна

“Дэлхийн эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ

АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ

2026-05-20
Гадаадын улсуудад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа

Гадаадын улсуудад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа

2026-05-20
Т.Аубакир: Гэр бүлийн хөгжлийг дэмжих, Халамжийн тухай хуулийг УИХ-д өргөн барина

Т.Аубакир: Гэр бүлийн хөгжлийг дэмжих, Халамжийн тухай хуулийг УИХ-д өргөн барина

2026-05-20
Мод суулгах нүхэнд үхсэн нохой хийсэн асуудалд Дархан-Уул аймгийн хот тохижилтын ажилтан тайлбар өглөө

Мод суулгах нүхэнд үхсэн нохой хийсэн асуудалд Дархан-Уул аймгийн хот тохижилтын ажилтан тайлбар өглөө

2026-05-20
С.Ганбаатар: Төр засагт байгаа хулгайг ил гаргах ёстой…

С.Ганбаатар: Төр засагт байгаа хулгайг ил гаргах ёстой…

2026-05-20
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-05-20
Нийслэлийн хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулжээ

Нийслэлийн хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулжээ

2026-05-20
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана

2026-05-20
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-20
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-05-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.