• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Говийн бүсэд цөлжилтийг бууруулахад “Зүүнбаян” агропарк гол үүрэг гүйцэтгэнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-29
Ангилал: Нийгэм
Говийн бүсэд цөлжилтийг бууруулахад “Зүүнбаян” агропарк гол үүрэг гүйцэтгэнэ
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яам, ”Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани хамтран “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг Дорноговь аймагт хэрэгжүүлэхээр “Зүүнбаян” агропаркийн үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.
 Монгол орны говь болон говь хээрийн бүсэд цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах, агро ойн аж ахуйг бэхжүүлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилготой тус хөтөлбөрийг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан хариуцаж, өнөөдөр Монгол Улсын жишиг агропарк болгон хөгжүүлээд байна.
Тэгвэл 03 дугаар сарын 29-ний энэ өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын зөвлөх Ж.Сауле, Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана нарын албаныхан “Зүүнбаян” агропаркийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Албаныханд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агро-экологийн төвийн дарга, ойн инженер, хошууч К.Хайрат говь хээрийн бүсэд ургах чадвар бүхий мод, сөөгийн үр, мөчрөөр тарьц суулгацын нөөц бүрдүүлж, хээрийн ойжуулалт, хамгаалалтын зурвас байгуулахад бэлэн болсныг онцлов.Мөн тэрээр Монголд анх удаа өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг амжилттай тарьж ургуулсныг илтгэж, 150 га бүхий загийн ойжуулалтын явц байдлыг газар дээр нь танилцууллаа.
 Энэ үеэр Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агро-экологийн төвийг түшиглэсэн “Сая тонн-Сая мод” хөтөлбөр эхэлсэн цагаасаа хойш үр дүнтэй хэрэгжиж буйг тодотгоод модны суулгац бэлтгэх ажилтай зэрэгцүүлэн бүтээн байгуулалтыг давхар гүйцэтгэж байгаа тус ангийн алба хаагчдад талархал дэвшүүллээ.
Previous Post

Трампыг эсэргүүцэн жагсаж байна

Next Post

Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтыг Эрүүгийн хуульд оруулж ял оногдуулах нийтийн өргөдөлд санал авч эхэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сурагчдын бие даалтын 7 хоног маргааш буюу 2026.03.30-наас эхэлнэ

Сурагчдын бие даалтын 7 хоног маргааш буюу 2026.03.30-наас эхэлнэ

2026-03-29
Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтыг Эрүүгийн хуульд оруулж ял оногдуулах нийтийн өргөдөлд санал авч эхэлжээ

Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтыг Эрүүгийн хуульд оруулж ял оногдуулах нийтийн өргөдөлд санал авч эхэлжээ

2026-03-29
Говийн бүсэд цөлжилтийг бууруулахад “Зүүнбаян” агропарк гол үүрэг гүйцэтгэнэ

Говийн бүсэд цөлжилтийг бууруулахад “Зүүнбаян” агропарк гол үүрэг гүйцэтгэнэ

2026-03-29
Трампыг эсэргүүцэн жагсаж байна

Трампыг эсэргүүцэн жагсаж байна

2026-03-29
Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна

Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна

2026-03-29
Я.Содбаатар: Засгийн газрыг тогтвортой ажиллуулна

Я.Содбаатар: Засгийн газрыг тогтвортой ажиллуулна

2026-03-29
Ираны пуужингуудын гуравны нэгийг устгажээ

Ираны пуужингуудын гуравны нэгийг устгажээ

2026-03-29
 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 4 сарын 1-2-нд говь, талын нутгаар салхи, шуургатай байна

 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 4 сарын 1-2-нд говь, талын нутгаар салхи, шуургатай байна

2026-03-29
МАН-ын бага хурал эхэллээ

МАН-ын бага хурал эхэллээ

2026-03-29
Өнөөдөр МАН бага хурлаараа хэнийг Ерөнхий сайдаараа томилохоо шийднэ

Өнөөдөр МАН бага хурлаараа хэнийг Ерөнхий сайдаараа томилохоо шийднэ

2026-03-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.