• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Я.Содбаатар: Засгийн газрыг тогтвортой ажиллуулна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-29
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Я.Содбаатар: Засгийн газрыг тогтвортой ажиллуулна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Бага хурлын III хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр тус хуралдаан амжилттай болж өндөрлөсөн бөгөөд хоёр үндсэн асуудлыг хэлэлцсэн гэдгийг онцолсон юм.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, МАН-ын дарга Ням-Осорын Учрал-ыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэн намын гишүүдийн 99.7 хувийн саналаар дэмжсэн байна. Ийнхүү Бага хурлын шийдвэр гарсан тул Ерөнхий сайдыг томилох үйл явц цаашид хуульд заасан журмын дагуу үргэлжлэх аж.

Мөн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлэг болон намын Удирдах зөвлөлд чиглэл өгөх тогтоолын төслийг баталжээ. Уг тогтоолд Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдлаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хүндрэлд бэлтгэх, хохирол багатай даван туулах цогц хөтөлбөр боловсруулах чиглэлийг тусгасан байна. Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд намын дотоод эв нэгдлийг хангах, үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүргийг өгчээ.

Намын дарга Н.Учрал Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон даруйдаа Засгийн газрын бүрэлдэхүүнийг шуурхай байгуулах байр суурь илэрхийлсэн талаар Я.Содбаатар дурдсан. Харин сайд нарын асуудлыг намын Удирдах зөвлөлийн түвшинд хэлэлцэх аж.

Түүнчлэн МАН авлига, хээл хахууль, улс орны язгуур эрх ашгийн эсрэг аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй гэсэн байр сууриа дахин нотолсон байна. Харин Гомбожавын Занданшатар-ын тэргүүлсэн Засгийн газар алдаа гаргасны улмаас бус, төрийн үйл ажиллагааг гацаанаас гаргах зорилгоор Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж тайлбарлалаа.

Previous Post

Ираны пуужингуудын гуравны нэгийг устгажээ

Next Post

Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаангом хотоос гарах хөдөлгөөнийг маргааш өглөөний 10:00 цаг хүртэл хаалаа

Улаангом хотоос гарах хөдөлгөөнийг маргааш өглөөний 10:00 цаг хүртэл хаалаа

2026-05-20
НИТХ-ын ээлжит VII хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж, 28 асуудлыг хэлэлцэж 26 тогтоолын төсөл баталснаар өндөрлөлөө

НИТХ-ын ээлжит VII хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж, 28 асуудлыг хэлэлцэж 26 тогтоолын төсөл баталснаар өндөрлөлөө

2026-05-20
АТГ-аас Т.Даваадалайг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

АТГ-аас Т.Даваадалайг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

2026-05-20
Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

2026-05-20
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ

АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ

2026-05-20
Гадаадын улсуудад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа

Гадаадын улсуудад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа

2026-05-20
Т.Аубакир: Гэр бүлийн хөгжлийг дэмжих, Халамжийн тухай хуулийг УИХ-д өргөн барина

Т.Аубакир: Гэр бүлийн хөгжлийг дэмжих, Халамжийн тухай хуулийг УИХ-д өргөн барина

2026-05-20
Мод суулгах нүхэнд үхсэн нохой хийсэн асуудалд Дархан-Уул аймгийн хот тохижилтын ажилтан тайлбар өглөө

Мод суулгах нүхэнд үхсэн нохой хийсэн асуудалд Дархан-Уул аймгийн хот тохижилтын ажилтан тайлбар өглөө

2026-05-20
С.Ганбаатар: Төр засагт байгаа хулгайг ил гаргах ёстой…

С.Ганбаатар: Төр засагт байгаа хулгайг ил гаргах ёстой…

2026-05-20
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-05-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.