• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Мөсөнд цөмөрсөн 10 дуудлага бүртгэгдэж, 2 иргэн амиа алджээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-16
Ангилал: Бусад мэдээ
Мөсөнд цөмөрсөн 10 дуудлага бүртгэгдэж, 2 иргэн амиа алджээ
ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.
Он гарсаар өнөөдрийг хүртэл /2026.01.01-02.16/ 519 удаагийн ахуйн хүрээний гал түймрийн дуудлага бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өссөн байна.
Мөн энэ хугацаанд мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөс цөмөрсөн дуудлагын 7 нь Хөвсгөл аймагт бүртгэгдэж, 2 иргэн амь насаа алдсан.
Харин төөрсөн, сураггүй болсон 15, цасанд суусан 19 дуудлага бүртгэгдэж, 43 иргэний амь насыг авран хамгааллаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төөрсөн сураггүй болсон тохиолдол 15.4 хувиар, цасанд суусан дуудлага 11.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын 17-19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Тиймээс сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг тул тухайн газар, орныхоо цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авч, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй зорчихыг анхаарууллаа.
Мөн зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байж, цахилгааны хэт ачаалал үүсгэлгүй, асаасан лаа, хүж, зул зэргийг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Previous Post

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Next Post

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Next Post
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-07
ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-09-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-09-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +18 градус дулаан байна

2026-09-07
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.