• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-11
Ангилал: Бусад мэдээ
А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж буй. Энэ хүрээнд хийн зуухнуудыг айл өрхүүдэд суурилуулж байна. Өчигдөр орой хийн зуух дэлбэрсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хийн зуух дэлбэрээгүй гэсэн тайлбар мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өчигдөр орой Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны айлд суурилуулсан хийн түлшний зууханд суурилуулалтын улмаас багахан гэмтэл гарсан. Зуухыг суурилуулахдаа угсралтын баг хяналтаа дутуу хийж, алдаа гаргасан. Тухайлбал, зуухны плитканы хийн хоолойн жийрэг резин нь тээвэрлэлтийн явцад унасан байсныг хяналтын ажилтан зуух суурилуулах явцдаа анзааралгүй угсарсан байна. Үүний улмаас плитка асааж турших явцад буюу угсарчхаад эхний удаа асаахад бага хэмжээний гал гарсан ч зуухны хамгаалалтын системүүд ажиллаж гал тэр дороо унтарсан. Айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь хий алдагдахаас хамгаалсан, өндөр түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай. Ямар нэг дэлбэрэлт гэх мэт зүйл болоогүй. Бид хийн зуух, баллоныг суурилуулахдаа аюулгүй ажиллагааны норм, дүрмийг маш сайн мөрдөж, баримталж ажиллаж байгаа бөгөөд иргэд хийн хэрэглээнд дадтал 7-10 хоног эргэх холбоотой ажиллаж байна” гэлээ.

Айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь:

  • Олон улсын NFPA норм, ASME стандарт, шаардлагын дагуу монгол инженерүүд бүтээсэн.
  • Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай.
  • Яндан нь хоёр давхар хийцтэй.
  • Агаарыг гаднаас авч, шаталтын бүтээгдэхүүнийг гадагш гаргах зориулалттай учраас хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэггүй.
  • Хийн алдагдал гарсан тохиолдолд “Lorawan” системээр дамжуулан Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд шуурхай мэдээлэл дамжуулдаг.
  • Ажиллагааны хэвийн, эко горимтой. Температур тохируулах боломжтой бөгөөд ашиглахад хялбар.
  • Агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай.

Харин хийн баллон нь:

  • Олон улсын NFPA нормын шаардлага хангасан.
  • Аюулгүй хавхлагатай.
  • Хамгаалах хавхлагатай.
  • Хэт дүүргэлтийн хавхлагатай.
Previous Post

Маргаашаас эхлэн тав хоног цас орно

Next Post

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар дууслаа

Next Post
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар дууслаа

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар дууслаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

2026-02-12
Жилд 18,500 тонн хүчин чадалтай ч ердөө 10,000 тонн хуванцар дахин боловсруулж байна

Жилд 18,500 тонн хүчин чадалтай ч ердөө 10,000 тонн хуванцар дахин боловсруулж байна

2026-02-12
Газад сүйрсэн гэр орны туурин дээрээс гэр бүлийнхээ сургийг хайсаар

Газад сүйрсэн гэр орны туурин дээрээс гэр бүлийнхээ сургийг хайсаар

2026-02-12
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

2026-02-12
Хуулийн төсөл боловсруулагч бэлтгэх сургалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна

Хуулийн төсөл боловсруулагч бэлтгэх сургалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна

2026-02-12
Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ

Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ

2026-02-12
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

2026 оны 2-р сарын 12-ны зурхай

2026-02-12
2026 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-12
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2026-02-12
МИЛАН–КОРТИНА 2026: СУПЕР-G ТӨРӨЛД ФРАНЬО ФОН АЛЛМЕН ГУРАВДАХ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

МИЛАН–КОРТИНА 2026: СУПЕР-G ТӨРӨЛД ФРАНЬО ФОН АЛЛМЕН ГУРАВДАХ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

2026-02-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.