• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-08
Ангилал: Нийгэм
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүй, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тус төслийн гурван байршилд ажиллалаа.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам – Их хүрээний гудамжны уулзвар гэсэн дөрвөн байршилд бүтээн байгуулалт хийх бөгөөд эхний гурван байршилд барилга угсралтын ажил үргэлжилж байгаа. Харин дөрөвдүгээр байршил буюу Нарны зам – Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарцын зураг төслийг боловсруулж байна. Мөн төслийн явцад газар чөлөөлөлттэй холбоотой ажил удаашралтай асуудлууд байсан ч өнөөдрийн байдлаар шийдэгдэж, ажлыг урагштай явуулах боломж бүрдсэн. Энэ хүрээнд тухайн байршлуудад бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэхтэй танилцаж, газар дээр нь ажиллаж байна” гэв.

Нэгдсэн төслийн удирдлагын газрын Нүхэн гарц төслийн захирал М.Золбоо “2022 оноос эхлэн дөрвөн байршилд нүхэн гарц барих төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүнээс нэгдүгээр байршлын гол болон туслах замын хөдөлгөөнийг 2024 онд нээсэн. Явган хүний гарцыг анх нүхэн гарц хэлбэрээр 11 метрийн урттайгаар төлөвлөсөн. Гэвч тухайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас өгсөн саналын дагуу гүүрэн гарц болгон өөрчилж, төмөр зам болон авто зам дээгүүр дамжин өнгөрөх 90 метрийн урттай гүүрэн гарц барих зураг төслийг шинэчлэн боловсруулсан. Энэ хүрээнд гүйцэтгэгч “Нью Синдикат” ХХК барилга угсралтын ажлаа эхлүүлээд байна. Гүүрэн гарц барих ажлыг ирэх тавдугаар сарын 15-ны өдөр дуусгаж, явган хүний зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй байна. Мөн тохижилтын ажлуудыг хийнэ. Харин төслийн хоёрдугаар байршил Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөх ажил үргэлжилж, нийт 21 нэгж талбараас 19-ийг нь бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн 2 нэгж талбар зөвшилцөх шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд ажлын зураг төслийг магадлалаар батлуулж 2024 оны 9 дүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлж, хүйтний улирлын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсолт хийгээд байна. Тус нүхэн гарцыг наймдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулна. Гуравдугаар байршил болох “Хермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарцын зураг төслийг магадлалаар батлуулж, газар чөлөөлөлт бүрэн дууссан. Нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын суурь бүтээцийн доор түлхэх технологиор байршуулсан. Түлхэх технологийг ашигласнаар галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бүтээн байгуулалтыг шуурхай гүйцэтгэх давуу талтай. 2026 оны II улирлаас авто замын барилгын ажлыг эхлүүлж, мөн наймдугаар сард ашиглалтад оруулна” гэв.

Мөн нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр барилгын ажлыг технологийн горим алдагдуулахгүй гүйцэтгэх, өвлийн улиралд ч бэлтгэл ажлыг хангалттай хангах, төлөвлөгөөт хуваарийн дагуу ажлаа эхлүүлэхэд бэлэн байх, ажлыг хугацаанд нь ашиглалтад оруулж, зорчих хөдөлгөөнийг нээх чиглэлээр үүрэг өглөө.

Previous Post

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ: 13-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

Next Post

Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

Next Post
Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

 Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-09
Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

2026-02-08
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

2026-02-08
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ: 13-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2026-02-08
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай / 2026.02.09-02.15/

2026-02-08
Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

2026-02-07
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

2026-02-07
Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

2026-02-07
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

2026-02-07
МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

2026-02-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.