• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-07
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тогтоолын хэрэгжилтийг хангуулахад анхаарал тавьж, манлайлж ажиллах зорилт тавьснаа өгүүлж, сэргээгдэх эрчим хүчийг айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлэх эхний ээлжийн Sandbox орчноор Чингэлтэй дүүргийг зарлаад байгааг мэдээллээ. Үүний хүрээнд технологийн шийдэл, холболт, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх, ямар саад тотгор учирч буйг илрүүлэх, цаашлаад айл өрхүүд илүүдэл эрчим хүчээ төвийн системд нийлүүлэх, олон улсын карбоны зах зээлд нэвтрэх гэх мэт асуудлыг цогцоор нь зураглаж, тогтолцоогоор нь харахыг эрмэлзэн ажиллаж байгааг тайлбарласан юм. Нарны хавтан суурилуулахад 18 хүртэлх шат дамжлага дамждаг байсныг хүсэлтээ гаргах, шалгах хуудсаа бөглөх, гэрээнд өөрчлөлт оруулах гэсэн гурван шаттай болгон цөөлж хулбаршуулсан бөгөөд холболт хийхэд зургаан сараас нэг жилийн хугацаа шаарддаг байсныг ажлын 11 өдөрт багтааж шийддэг болоод байна. Айл өрхүүд өөрийн хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж орлого олох, эсвэл тухайн сардаа хөнгөлөлт эдлэх бололцоо бүрдэж байгааг тэрбээр онцолж, энэхүү хялбар горимоор 83 айл гэрээгээ байгуулаад байгааг дурдав.

Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагааг цаашид бусад дүүргүүд, аймгуудад нэвтрүүлэхийг Улсын Их Хурлын дарга уриалж, зүүн болон хангайн бүсийн аймгуудад ажиллахад төвийн сумдад агаарын бохирдол маш өндөр хэрнээ эрчим хүчний дутагдалтай байгааг дурдав. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нарт сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр, дэд бүтэц барьж байгуулахад учирч байгаа дүрэм журам, саад тээгийг арилгаж, чөлөөлөх ёстой гэлээ. Тэрбээр сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, ногоон төслийн  чиглэлээр хэрэгжсэн сайн шийдлүүдийг бодит жишээ баримтаар онцлон танилцуулж, зургаан сард барьчих нарны цахилгаан станцын зөвшөөрлийг долоон жил хүлээдэг явдлыг засаж залруулан, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг хүнд суртлыг шат дамжлагуудаас чөлөөлөхийг дахин уриалав. Мөн өөрийн санаачлан дэвшүүлж буй эрчим хүчний хараат бус малчин өрхийн зорилт, карбон кредитийг нэвтрүүлж, Евразийн орнуудтай худалдаа хийх боломжийг өргөжүүлэх “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг товч танилцуулсан юм. Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулсан гурван жилийн хэлэлцээрийн хүрээнд арьс шир, ноос ноолуур зэрэг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх, чөлөөлөх бололцоо нээгдэж байгааг Улсын Их Хурлын дарга онцолж, бэлчээрийн даацаа сайжруулж, шингээлтийг нэмэгдүүлэх, ашиглалтын горим, ачааллыг өөрчлөх шаардлагатай 30 сая орчим га газраа сэргээхийг тул карбон зах зээлд нэвтрэх хэрэгтэй гэсэн саналын малчид өөрсдөө тавьж байгаа гэдгийг дурдсан юм. Бэлчээр нутгаа зохистой ашиглаж, нөхөн сэргээж, энэ хугацаандаа карбон ялгаруулалтыг бууруулж, үүнийхээ кредит оноог тооцуулан олон улсад зарж, малчид өөрсдөө орлого олох бололцоо байгаагаа санал болгож буй юм. Үүнийг ажил хэрэг болгохын тулд бодлого боловсруулах, хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоог бий болгох шаардлагатайг Улсын Их Хурлын тэмдэглэж, өнөөдрийн хэлэлцүүлгээр энэ асуудлыг ярилцаж, шийдэл олох нь зүйтэй гэлээ.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хуралтай хамтран зохион байгуулж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матильда Димовска дараа нь мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр Улсын Их Хурлаас батлан гаргасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлэхтэй холбоотой тогтоол бол түүхэн шийдвэр гэдгийг онцолж, эрчим хүчний шинэчлэлийн төвд айл өрх, олон нийтийн тавьж, цэвэр эрчим хүчийг илүү хүртээмжтэй болгох бодлого баримталж буй нь чухал ач холбогдолтой гэлээ. Энэ талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улстай нягт хамтран ажиллаж ирснийг тэрбээр дурдаад, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх, агаарын бохирдол, эрчим хүчний ядуурал, уур амьсгалын эрсдлийг цогц байдлаар туршиж үзэх зэрэгт Засгийн газарт туслалцаа үзүүлэн ажиллаж байгаагаа товч танилцууллаа. Дулаан эрчим хүчний тогтвортой хөгжлийн зураглалыг 2025 онд боловсруулж, үүнд цэвэр буюу ногоон технологи ашиглах шинэчлэлт өөрчлөлтийн боломжийг тусгасан хэмээн хатагтай Матильда Димовска өгүүлж, Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар болон Чингэлтэй дүүрэгтэй хамтран хийж буй гэр хорооллын айл өрхүүдэд зориулсан сэргээгдэх эрчим хүчний халаалт, дулаалгын шийдлийг турших төслийн талаар дурдав. Энэ төсөлд одоогоор 150 өрх хамрагдаж байгаа бөгөөд 2028 он гэхэд нийт 600 айл өрхийг хамруулах ажээ.

Дэлхий дахинд эдүгээ уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, нийлүүлэлтийн тогтворгүй байдал зэрэг олон сорилт тулгарч, улс орнууд эрчим хүчний бодлогоо дахин тодорхойлж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдал манай улсын эдийн засгийн үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд эрсдэл дагуулсаар байгааг тэрбээр дурдаад, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, дотоодын түүхий эд, нөөцөд тулгуурласан байгаль орчинд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл, тогтолцоог бүрдүүлэх шаардлага тулгамдаж байгааг онцлов. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулна гэдгийг тэрбээр мэдээлж, тус үйлдвэрийг тогтвортой ажиллуулахын тулд газрын тосны хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, геологийн судалгааг хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ. Мөн дотоодын хэрэглээний стандарт, зэрэглэлийг дээшлүүлж, Евро5-аас дээш шатахуун хэрэглэх бодлого хэрэгжүүлж байгаагаа мэдээлсэн юм. Улсын Их Хурлын 2025 оны 119 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд айл өрхийн аюулгүй, найдвартай, хүртээмжтэй цахилгаан хангамжийг бүрдүүлж, агаарын бохирдлыг бодитоор бууруулах “100000 нарны гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчим хүчний тархмал эх үүсвэрүүдийг дэмжин, бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сүлжээнд холбох шат дамжлагыг хялбарчилж, хугацааг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийн сацуу цахилгаан автомашины эрчим хүч хэрэглээг дэмжих 100 байршилд цахилгаан машин цэнэглэх иж бүрэн зогсоол байгуулахаар төлөвлөөд буйг танилцуулав.

“Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг бодлогоос бодит хэрэгжилт, эрчим хүчний шилжилтийн хөшүүрэг, ногоон санхүүжилтийн зах зээл, нийгэм-эдийн засаг болон эрүүл мэндийн нөлөөлөл, цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтэц гэсэн салбар хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна. Эдгээр панел хэлэлцүүлгүүдээр сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлэхэд болон аймгууд дахь тархмал эх үүсвэрийг дэмжихэд шаардагдах техникийн шаардлага, холболтын асуудлууд, Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж байгаа өрхийн сэргээгдэх эрчим хүчний төслийн явц, үр дүн, нүүрстөрөгчийн кредит зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, MRV буюу хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоог хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж байна.

Эхний буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн шаардлагаын асуудлаарх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг удирдах явуулж, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, УБЦТС ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн дарга С.Батжаргал, “Солар Повер Монголиа” ХХК-ийн захирал Г.Жавхлантуг, “Монхорус Эрчим” ХХК-ийн захирал Б.Батлхагва нар оролцсон юм. Хэлэлцүүлгээр төвийн эрчим хүчний нэгдсэн системд тархмал эх үүсгүүрүүдийг холбох, тэдгээрт тавигдах техникийн нөхцөл, шаардлага болон нэгдсэн системийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой асуудлуудыг хөндсөн юм. Энэ хэлэлцүүлгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Ногоон Чингэлтэй” сэндбокс төслийнхөө талаар танилцууллаа. Энэ төсөл дотроо Нарны илч, Дулаалъя, туршилт, хяналтын Sandbox зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдтэй юм. Айл өрхийн гэр, байшинг сэргээгдэх эрчим хүчээр хангах, дулаалгыг сайжруулах зэрэг ажлууд, техникийн тохируулгыг хийхийн сургууль, цэцэрлэгийг нарны эрчим хүчний эх үүсгүүртэй болгох ажлуудыг энэ төслийн хүрээнд хийж буй юм. Мөн эрчим хүчний хэмнэлттэй пассив хотхон байгуулах туршилтыг хийж буй бөгөөд ногоон санхүүжилтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд карбон кредитын зах зээлд нэвтрэх чиглэлээр Сингапур, Швейцарь, Япон, БНСУ-ыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ажээ.

Дараагийн панель хэлэлцүүлгээр яг энэ сэдвийг хөндсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, URECA ХХК-ийг үүсгэн байгуулагч, Технологи хариуцсан захирал Э.Өнөрбат, ЮНИЛИЙД ХК, үүсгэн байгуулагч Э.Тэргүүн нар оролцсон энэ хэлэлцүүлгээр нүүрстөрөгчийн зах зээл буюу карбон кредитын зах зээлд нэвтрэхэд тулгарч тулгарч буй гол бэрхшээл бол хүлэмжийн хийг хэмжих, тайлагнах, баталгаажуулах үндэсний тогтолцоог бий болгох явдал гэдгийг онцолж байлаа. Энэ талаарх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ зах зээлийн тогтолцоо бүрдсэн улс орнуудтай Засгийн газрын болон бусад түвшинд албан ёсоор хамтран ажиллах явдал ихээхэн чухал байгааг хэлэлцүүлэгт оролцогчид ярьсан юм.

Харин гурав дахь хэлэлцүүлэг бүхэлдээ ногоон санхүүжилт, түүний эх үүсвэрийг өргөжүүлэхтэй холбоотой байлаа. Энэ хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын даргын зөвлөх Б.Анар чиглүүлэн явуулсан бөгөөд панелистаар Монголбанкны Ерөнхийлөгч C.Наранцогт, Ногоон Уур Амьсгалын Сангийн Гадаад харилцаа хариуцсан захирал C.Оюун, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Үйл ажиллагааны зохицуулалт хариуцсан Бүсийн дарга Балабхаскара Редди Батхула, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар нар оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Баянхонгор, Баян-Өлгий, Хэнтий, Увс, Дорнод аймгийн Засаг дарга нар Эрчим хүчний яамтай уг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хялбаршуулсан горимоор дэмжлэг үзүүлэх, холбогдох журам дүрэм, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах тухай “Сонирхол илэрхийлэх бичиг”-т гарын үзэг зурлаа.

Хэлэлцүүлгээр үдээс хойно сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хандлага, Монгол Улсын төрийн бодлого, мөн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаад болон дотоод эх үүсвэрүүдийг дайчлах боломж, нөхцөл, арга хэлбэрүүд, тэдгээрт тавигдаж байгаа шаардлага өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөнө. Мөн Цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтэц, эрчим хүчний чанар, стандарт, ногоон санхүүжилтийн талаар ярилцана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Previous Post

МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

Next Post

Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

Next Post
Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

2026-02-07
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

2026-02-07
МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

2026-02-07
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

2026-02-07
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

2026-02-07
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ

2026-02-07
Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” шоу боллоо

Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” шоу боллоо

2026-02-07
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

2026-02-06
БЕЛЬГИЙН ПРОФЕССОР, СУДЛААЧ СОЛИЛЦООНЫ 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

БЕЛЬГИЙН ПРОФЕССОР, СУДЛААЧ СОЛИЛЦООНЫ 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2026-02-06
Судан улсын Дарфурын бүсэд өлсгөлөн занал ширүүсэж, халдлагын улмаас 22 хүн амь үрэгдлээ

Судан улсын Дарфурын бүсэд өлсгөлөн занал ширүүсэж, халдлагын улмаас 22 хүн амь үрэгдлээ

2026-02-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.