• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Эрдэнэсүхийг хүн алахыг завдах, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг хэргээр нэмж шалгаж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-05
Ангилал: Нийгэм
Б.Эрдэнэсүхийг хүн алахыг завдах, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг хэргээр нэмж шалгаж байна

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхтэй холбоотой гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хэрэг олон нийтийн анхаарлын төвд байна. Түүний эхнэр О.Нарангарав хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдэгдэл хийсний дараа хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа эхлүүлж, улмаар сэжигтнийг цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэн прокурорт буцаах шийдвэр гаргаж, сэжигтнийг үргэлжлүүлэн цагдан хорихоор болсон талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Хэргийг прокурорт буцаах саналыг хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан бөгөөд прокуророос анх Б.Эрдэнэсүхэд Эрүүгийн хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөрдөн мөшгөсөн гэх хоёр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэнийг эсэргүүцэж, хэргийг илүү өргөн хүрээнд шалгуулах шаардлагатай гэж үзсэн байна. Тодруулбал, хохирогчийн тал Эрүүгийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйл буюу хүн алахыг завдах, 13.5 дугаар зүйл заналхийлэх, 12.1 хүчиндэх, 12.2 бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг заалтуудаар нэмэлт шалгалт явуулах хүсэлт гаргасан аж.

Шүүх уг хүсэлтийг хэлэлцээд, дээрх нэмэлт ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна. Ингэснээр уг хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагааг илүү өргөтгөсөн хүрээнд явуулах нөхцөл бүрдэж, өмнө яллах дүгнэлтэд тусгагдсан гэр бүлийн хүчирхийлэл, мөрдөн мөшгөх зэрэг зүйл ангитай хамтатган бусад ноцтой заалтуудаар нэгтгэн шалгах чиглэлд шилжжээ.

Одоогоор хэрэг мөрдөн шалгах шатанд үргэлжилж байгаа бөгөөд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, талуудын буруутай эсэхийг шүүх тогтоох хүртэл хуульд заасан гэм буруугүйд тооцох зарчим хүчинтэй хэвээр байна.

Previous Post

Милан–Кортина 2026: Монголын багийн ёслолын хувцас дэлхийн анхаарлын төвд

Next Post

Монгол Улсын хэмжээнд нийт 16 нярайд тархи хөргөх эмчилгээ хийгджээ

Next Post
Монгол Улсын хэмжээнд нийт 16 нярайд тархи хөргөх эмчилгээ хийгджээ

Монгол Улсын хэмжээнд нийт 16 нярайд тархи хөргөх эмчилгээ хийгджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

2026-07-10
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.