• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын хэмжээнд нийт 16 нярайд тархи хөргөх эмчилгээ хийгджээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-06
Ангилал: Нийгэм, Эрүүл мэнд
Монгол Улсын хэмжээнд нийт 16 нярайд тархи хөргөх эмчилгээ хийгджээ
Нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах үндэсний багуудын үр дүнг танилцуулав
Эрүүл мэндийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/375 дугаар тушаалаар Монгол Улсад нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго бүхий үндэсний 5 баг байгуулагдсан бөгөөд 2024-2025 онд хийгдсэн томоохон ажлуудын үр дүн болон 2026-2028 оны төлөвлөлттэй танилцахаар Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин санаачлан үндэсний багуудын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Дээрх үндэсний 5 баг нь нярайн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсон нярайн тархины хүчилтөрөгчийн дутагдал, нярайн амьсгал гачаалын хамшинж, зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг, дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нярайн эрт илрүүлгийг зохион байгуулж, шинэ эмчилгээ, оношилгоо, дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэн, нутагшуулж нотолгоонд суурилсан цогц тусламжийг үзүүлэх тогтолцоог бүрдүүлээд байна.
Тухайлбал, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад орсон “Хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн гажгийн үеийн мэс засал эмчилгээ”-г ЭХЭМҮТ-д нутагшуулахаар ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 16 нярайд тархи хөргөх эмчилгээ хийгдсэн, нийт 98 нярайд тархины цахилгаан бичлэг хийгдэж, таталтын голомт оношлогдсон байна.
Нярайн цогц скринингийн үндэсний баг нь 6 төрлийн үндсэн скринингийг улс даяар нэгдсэн стандарт бүхий цогц тогтолцоогоор, нярайн эрүүл мэндийн урт хугацааны хүндрэл, эндэгдлийг бууруулах стратеги бүхий үйл ажиллагаа болгон эхлүүлсэн юм. Ингэснээр хүүхдэд амьдралын чанар хадгалагдана, насан туршийн хөгжлийн бэрхшээлээс сэргийлнэ, гэр бүлд асаргааны зардал буурна, нийгмийн халамжаас хамаарах байдал багасна, эрүүл мэндийн тогтолцоонд хожуу үеийн үнэтэй эмчилгээ багасна, мэргэшсэн тусламжийн ачаалал буурах ач холбогдолтой.
Ази, Номхон далайн бүсийн орнуудын нярайн скрининг (Newborn Screening, NBS)-ийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой “Нярайн скринингийн хүчин чармайлтыг нэгтгэх 8 дахь удаагийн уулзалт-семинар” 2026 оны 01 дүгээр сарын 12–16-ны өдрүүдэд Вьетнам Улсын Ханой хотод болсон юм.
Семинарт БНХАУ, Филиппин, Энэтхэг, Монгол, Индонез, Бангладеш, Пакистан, Непал, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг орнууд нярайн скринингийн хөтөлбөрийн өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдсан асуудлаа танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, ЭМЯ-ны дэргэдэх Нярайн цогц скринингийн үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор Г.Эрдэнэтуяа нар оролцож, өөрийн оронд хэрэгжиж буй нярайн цогц скринингийн талаар танилцуулсан юм.
Бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой “Ханойн тунхаглал 2026”-ын төслийг боловсруулж, эцэслэн батлав. Тунхаглалд улс орнуудын хамтын ажиллагаа, бодлогын дэмжлэг, тогтвортой санхүүжилт, хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлүүдийг тусгасан байна.
Энэхүү семинар нь Ази, Номхон далайн бүс нутагт нярайн скринингийн хөтөлбөрийг өргөжүүлж, удамшил, дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчнийг эрт илрүүлэх замаар хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамтын зорилгыг нэгтгэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
2026-02-03
Previous Post

Б.Эрдэнэсүхийг хүн алахыг завдах, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг хэргээр нэмж шалгаж байна

Next Post

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Next Post
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна

2026-09-24
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

2026-09-24
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

2026-09-24
Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

2026-09-24
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

2026-09-24
“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

2026-09-24
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

2026-09-24
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

2026-09-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.