• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Милан–Кортина 2026: Монголын багийн ёслолын хувцас дэлхийн анхаарлын төвд

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-05
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Милан–Кортина 2026: Монголын багийн ёслолын хувцас дэлхийн анхаарлын төвд

Италийн Милан–Кортина хотноо зохион байгуулагдах Өвлийн XXV олимпын наадмын нээлтийн ёслолд өмсөх Монголын баг тамирчдын гоёл хувцас олон улсын хэвлэл, загварын салбарынхны анхаарлыг татаж байна. Үндэсний ноолууран бүтээгдэхүүнээрээ танигдсан Goyo Cashmere брэндийн урласан уг загвар нь уламжлал ба орчин үеийн шийдлийг хослуулснаараа онцлог болжээ.

Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн улсын түүх, соёл, үнэт зүйлсийг илэрхийлдэг бэлгэдлийн шинжтэй байдаг. Энэ удаагийн загварт XIII–XV зууны Их Монгол Улсын үеийн дээл хувцасны хийц, эсгүүрийг суурь болгон ашиглаж, хөдөлгөөнд саад учруулахгүй хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлүүдийг орчин үеийн загварт уялдуулан шингээсэн байна. Зөөлөн тансаг монгол ноолуурыг торгоор эмжин, эвэр угалз хээг нарийн хатгамлаар тодотгосон нь ёслол хүндэтгэлийн өнгө төрхийг илтгэнэ.

Мөн нүүдэлчдийн ахуй соёл, байгаль цаг уурын онцлогийг илтгэх ноосон сүлжмэл чөлөөт хослолуудыг танилцуулсан нь онцгой анхаарал татаж буй. Уулын спортод тохирсон дулаан цамц, гадуур хувцаснуудад монгол гэрийн дугуй хэлбэр, эсгий хийцийг санагдуулам дүрслэлүүдийг шингээсэн нь уламжлал, хэрэглээ хоёрыг уялдуулсан шийдэл болжээ.

Хувцасны үндсэн өнгө болох хар хөх нь монголчуудын бэлгэдэлд мөнх хөх тэнгэрийг илэрхийлдэг утгатай. Өндөр захтай дээл, уламжлалт нэхмэл, эсгүүрийг орчин цагийн дизайнаар дахин төсөөлсөн нь Монголын багийг дэлхийн спортын тайзнаа өвөрмөц төрхөөр тодруулах давуу тал болж байна.

Монголын баг өмнөх олимпуудад ч ёслолын хувцсаараа онцлог байсаар ирсэн. Тухайлбал, Турины 2006 оны өвлийн олимпод үндэсний хэв маяг шингээсэн үнэгэн арьсан малгайгаар жигдэрч байсан бол Сочигийн 2014 оны олимпод дотоодын брэндийн малгай, ороолтоор ижилссэн. Пёнчаны 2018, Бээжингийн 2022 оны өвлийн наадмуудад ч үндэсний өнгө төрхийг шингээсэн загваруудыг танилцуулж байв.

Ийнхүү Милан–Кортина 2026 олимпын нээлтэд Монголын тамирчид түүх, өв соёл, орчин үеийн загварыг хослуулсан ёслолын хувцастайгаа оролцохоор бэлтгэж байгаа нь зөвхөн спортын төдийгүй соёлын дипломат илэрхийлэл болж, дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байна.

Previous Post

200 жилийн настай зурагны доороос өөр хөрөг илэрчээ

Next Post

Б.Эрдэнэсүхийг хүн алахыг завдах, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг хэргээр нэмж шалгаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-09
Монгол дорнын зурхай

Монгол дорнын зурхай

2026-04-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна

2026-04-08
8 сартай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарч, сэжигтэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

8 сартай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарч, сэжигтэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

2026-04-08
Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцуулж байна

Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцуулж байна

2026-04-08
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна

Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна

2026-04-08
Иран Ормузын хоолойг түр хугацаанд нээхээ мэдэгдэв, АНУ-тай хэлэлцээ эхэлнэ

Иран Ормузын хоолойг түр хугацаанд нээхээ мэдэгдэв, АНУ-тай хэлэлцээ эхэлнэ

2026-04-08
А.БАЯР: ХУЛГАЙЛАХ БОЛОН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТОО БУУРСАН НЬ ХАР ЦЭГҮҮДИЙГ КАМЕРЖУУЛСАН МӨН ИРГЭДИЙН ХЯНАЛТ САЙЖИРСНЫХ

А.БАЯР: ХУЛГАЙЛАХ БОЛОН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТОО БУУРСАН НЬ ХАР ЦЭГҮҮДИЙГ КАМЕРЖУУЛСАН МӨН ИРГЭДИЙН ХЯНАЛТ САЙЖИРСНЫХ

2026-04-08
АНУ, Иран хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрт хүрлээ

АНУ, Иран хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрт хүрлээ

2026-04-08
Германд шатахууны үнэ “тэнгэрт гарчээ”

Германд шатахууны үнэ “тэнгэрт гарчээ”

2026-04-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.