Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж буй болон шинээр элссэн бизнес эрхлэгч залуусын төлөөлөлд Ардчиллын Гэрэгэг гардууллаа.
АН-ын бат суурь баялаг бүтээгч-бизнес эрхлэгчид, залуучууд, сэхээтнүүд, хот сууриныхан байсан уламжлалтай. Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү бүлгийн дэмжлэг итгэлд ан цав суусан гашуун үнэн бий. Энэ шинэчлэл өөрчлөлтийн ажлын үр дүнд энэ бат сууриа эргүүлж олж авах үүрэг бидэнд ногдож буй.
Өсөхөөс өдийг хүртэл дэмжиж ирсэн залуугаас эхлээд өвөө, аав нь МАН-ын гишүүн байсан залуус хүртэл, АН-ын эхлүүлсэн олон ажлууд тэр тусмаа 1,000 инженер хөтөлбөрийн оролцогчоос эхлээд МАН-ын буруу бодлого, том төрийн сүүдэр ажил амьдралд туссан гээд олон үүх түүхтэй залуусаар бид ийн хүрээ тэллээ.
АН-ын өмнө, Монголын өмнө тулсан олон асуудлыг цугтаа шийдэхээр үйлс мөрөө нэгтгэсэн залуучууддаа амжилт хүсье. Салбар салбарын залуус, өөрчлөх хүсэлтэй хэн бүхний өмнө АН-ын үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү. AN.MN сайтаар орж, АН-ын үүдийг сөхөж, Ардчиллын гэрэгэг эзэмшихийг урья.












Сэтгэгдэл бичих