Японы Гал түймэр, гамшгийн менежментийн агентлаг сүүлийн 14 хоногт өвлийн хүнд нөхцөл байдал, цастай холбоотой ослын улмаас 27 хүн нас барсан гэж мэдэгдэв.
Японы тэнгисийн эрэг дээрх Нийгата мужид Даваа гаригийн (2026.02.02) байдлаар 12 хүн, хойд хэсэгт орших Акита мужид зургаа, хамгийн хойд хэсэгт орших Хоккайдо мужид гурван хүн нас баржээ. Мөн хойд хэсэгт орших Аомори мужид хоёр хүн нас барсан байна. Ивате, Ямагата, Нагано, Шимане мужуудад тус бүр нэг хүн нас барсан тухай мэдээлэв.
Нийгата мужийн албаныхны мэдээлснээр, Ням гаригт цас цэвэрлэж байсан хоёр эрэгтэй цас цэвэрлэх усан замд живсэн байна. Бусад нь дээврээс унаж, ажил дээрээ эсвэл завсарлагааны үеэр гэнэт өвдсөний улмаас нас барсан бололтой.
Цастай холбоотой ослын улмаас нийт 290 хүн гэмтэж бэртсэн бөгөөд зарим нь хүнд гэмтэл авчээ.












Сэтгэгдэл бичих