• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-02
Ангилал: Бусад мэдээ
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанд салбар яамны бодлогын газрын төлөөлөл, харьяа агентлагууд болон холбогдох газрын төлөөллүүд оролцож уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах хуулийн төслүүд дээр санал дүгнэлтээ хэлэлцлээ.

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны хурлын зааланд 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан энэхүү анхдугаар хуралдааныг нээж сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ ” Манай салбар 2026 онд эрхзүйн шинэчлэлийн жил зарлаж байгаа. Энэ хүрээнд дөрвөн багц том хуулийг оруулж байна” гэсэн юм. Сайдын танилцуулснаар,

  • Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт
  • Гарын тосны тухай хууль
  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль
  • Хүнд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Эдгээр дөрвөн хууль нь Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын барих гол үндсэн хууль болохыг салбарын сайд Г.Дамдинням яриандаа тодотгов. Хуулийн төслүүдэд оруулж буй нэмэлт өөрчлөлттэй уялдуулан салбарт тулгамдаж буй асуудлаар Уул уурхайн бодлогын газар болон Геологийн бодлогын газрын танилцуулгыг мөн сонссон юм.

Ялангуяа стратегийн гол бүтээгдэхүүн болох алт, зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсөж буй энэ цаг үед бид 14 мега төсөлд тусгасан Зэс хайлуулах үйлдвэрийг хөдөлгөх, “Алт-3” аяны талаар хэлэлцэв. Энэ талаар сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Алтны үнэ түүхэн дээд амжилтад хүрсэн ч бид нар алтан дээр суусан гуйлгачин болж байна. Алтаа яаж хөдөлгөх вэ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байгаа алтны төслүүдийг хэрхэн яаж ашиглах талаар шийдэл гаргая. Энэ Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар тогтоол оруулж хамтарсан үүрэг авна. Бодлогын чиглэлийг аж үйлдвэрийн сайдын ахалсан хэсэг гаргана” гэсэн юм.

Мөн ОХУ-ын Эрхүү муж орчим хилийн зурваст шатахуун нөөцлөх савтай болох талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай нарт үүрэг болгов. Хурлын төгсгөлд Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын зөвлөлийн анхдугаар хуралдааныг 14 хоног тутам зохион байгуулж, ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээллийг сонсож санал дүгнэлтээ нэгтгэнэ гэдгийг сайд Г.Дамдинням илэрхийлсэн билээ.

 

 

 

Previous Post

Өвөрхангай аймгийн байгаль орчны газартай хамтран “Байгальд ээлтээ бодлого, хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, зөвөлгөөн зохион байгууллаа

Next Post

Wаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Wаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЧУУЛГАН: О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхийг хойшлуулав

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана

2026-09-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өнөөдөр золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу

2026-09-25
Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

2026-09-25
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна

2026-09-24
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

2026-09-24
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

2026-09-24
Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

2026-09-24
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

2026-09-24
“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

2026-09-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.