• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Орос улс Энэтхэг, Бангладешаас ажиллах хүчээ сэлбэж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-26
Ангилал: Дэлхий
Орос улс Энэтхэг, Бангладешаас ажиллах хүчээ сэлбэж байна

Орос улс өмнөх жилүүдтэй харьцуулахад 2025 онд ажиллах хүчний дутагдлыг нөхөх зорилгоор гадаадын ажилчдад ажлын зөвшөөрөл хамгийн их олгожээ. Албан ёсны мэдээллээр, Орос улс Энэтхэг улсын иргэдэд 56,500 ажлын зөвшөөрөл олгосон. Энэ нь 2024 оны 36,200-аас их байна. Бангладешийн ажилчдад 2024 онд 2800 зөвшөөрөл олгосон байсан бол 2025 онд гурав дахин өсч 9,300 болсон. Энэ нь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд дор хаяж 2017 оноос хойших хамгийн их гадаадын ажилтан татсан жил болж байна.

Мөн Туркменистанд: 25 мянган зөвшөөрөл олгосон байсан нь өмнөх үеэс 2.5 дахин их байна. Түүнчлэн:

  • Узбекистанд: 2,300 зөвшөөрөл
  • Тажикстанд: 263 зөвшөөрөл
  • Хятад улс: 92 мянган зөвшөөрөл олгосон нь 2024 оныхоос 50 хувь орчим нэмэгдэж, гадаад ажиллах хүчний хамгийн том эх үүсвэр болж байна.

Нийтдээ Орос улс 2025 онд ойролцоогоор 240 мянган ажлын зөвшөөрөл олгожээ. Энэ нь өмнөх жилээс 42 хувь орчим их бөгөөд 2017 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Оросын засгийн газар 2026 онд илүү олон гадаад ажилчдыг татахаар төлөвлөж байна. Голлон Энэтхэг, Хятад, Малайз, Бангладеш болон Африкийн улсуудаас ажилчдыг авах юм.

Тус улсын Хөдөлмөрийн яам 2026 онд 279 мянган гадаад ажилчин оруулахыг санал болгосон нь 2025 оныхоос 20 хувь орчим их байна. Ингэснээр, энэ онд үйлдвэр, томоохон дэд бүтцийн төслүүдэд ажиллах өндөр ур чадвартай ажилчдад гол төлөв зөвшөөрөл олгоно. Үлдсэн зөвшөөрлүүд нь туршлагагүй ажилчдад бөгөөд хүнд нөхцөлд ажилладаг ажилчид, мөн мал эмч, амьтны арчилгааны ажилтнууд руу чиглэгдэх аж. Орос улс ажиллах хүчний ноцтой дутагдалтай хэвээр байна. Албан ёсны мэдээллээр ажилгүйдлийн түвшин 2025 оны арваннэгдүгээр сард ердөө 2.1 хувь байсан. Гэсэн хэдий ч 2030 он гэхэд ажиллах хүчний дутагдал гурван сая давж магадгүй гэж үзэж байна.

Previous Post

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

Next Post

Франц: 15-аас доош насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлана

Next Post
Франц: 15-аас доош насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлана

Франц: 15-аас доош насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

2026-09-09
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

2026-09-09
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-09
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн

2026-09-09
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +17 градус дулаан байна

2026-09-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

2026-09-08
Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

2026-09-08

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.