• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-26
Ангилал: Нийгэм, Улс төр
Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Хэнтий аймагт ажиллаж, парламентаас дэвшүүлсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд иргэд, олон нийтийн санал, бодлыг нээлттэй сонсож, тулгамдсан асуудлуудаар санал солилцлоо. Уулзалтаар өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-аас баталсан хууль, тогтоомжуудаас танилцуулж, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд нээлттэй ярилцсан юм. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга хэлэхдээ, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль нь эдийн засаг дахь төрийн оролцоог хумих, хувийн хэшлийг дэмжихийн зэрэгцээ олон нийтийн саналд үндэслэн хүний хөгжил,эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарснаараа онцлогтой хэмээн тодотгов.

Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн зарлагын хязгаарт багтаагүй төсөл, арга хэмжээнүүдийг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэхэрхийг баталгаажуулж, сонгон шалгаруулалтын хугацааг 1-6 сар болгон багасгаж,үе шатыг нь цөөлсөн болохыг онцоллоо. Иймд бүс нутгийн нөөц, боломжид тулгуурлан хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэхэд нэгдмэл санаачлагатай ажиллах шаардлагатайг УИХ-ын дарга хэллээ.

Өнгөрсөн оны байдлаар эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай байсан ч өрхийн бодит орлогын өсөлт удааширсан, инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч, энэ оны байдлаар 406 барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсан талаар дурдлаа. Түүнчлэн  банкны салбарын реформыг эрчимжүүлэх хүрээнд зээлийн хүүг үе шаттай бууруулах, санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг тогтоолын төсөлд тусгасан байна. Эх орныхоо аль ч өнцөгт иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх тэгш, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхийн тулд “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлсэн талаар танилцуулав. Энэ хүрээнд хуульд заагаагүй хэрнээ зөвшөөрөлтэй төстэй хүнд суртлыг бий болгосон дүрэм, журам,зохицуулалтуудыг хүчингүй болгож, чөлөөт өрсөлдөөнт зах зээлд төрийн оролцоог багасгах замаар иргэдийн бизнесийн эрх чөлөөг баталгаажуулна хэмээн онцолсон юм. Үргэлжлүүлэн, хувийн хэвшлээ дэмжсэн татварын тогтолцоог бүрдүүлж, энэ хаврын чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан талаар дурдлаа. Тэрбээр, ногоон дэд бүтцийг хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлаас чөлөөлөх зорилгоор УИХ-ын тогтоолыг баталсан талаар дэлгэрэнгүй танилцуулав. Орон нутгийн дамжуулах, түгээх сүлжээний ихэнх нь 30-60 жилийн настай, алдагдал ихтэй. Иймд сэргээгдэх эрчим хүчний жижиг эх үүсвэрийг сүлжээнд нэгтгэхэд тарифын дэмжлэг үзүүлж, тархмал эрчим хүчний нөөцийг хүлээн авах, сүлжээнд холбох процессыг хялбарчлах зэрэг зохицуулалтуудыг тусгасан талаар онцоллоо.

Иргэдийн зүгээс эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх, тэр дундаа олон жил яригдсан сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх санаачилга дэвшүүлснийг сайшааж байв. Түүнчлэн аливаа хуулийн хэрэглээг өөрсдийн үзэмжээрээ өөрчлөх хандлага бүх шатанд байгааг хэлж,хууль дээдлэх ёсыг хэвшүүлж ажиллахыг захилаа. Ахмад настны тухай хууль, Малчны тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг уламжилж, дундаж цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагуудыг ч хүргүүлж байв. Иргэд банкны салбарын реформ бодит үр дүнгээ өгөх нь чухал гээд зээлийн хүүг бууруулж, хөнгөлөлттэй болон ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлэх ёстой гэж санал бодлоо илэрхийлэв. Бүс нутгийн онцлогт тохируулан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд зарим сумдын авто замаар холбохоос эхлээд бүтээн байгуулалтын ажлуудыг онцолж, Монголчуудын оюун, санааны дархлааг сэргээж, бүх нийтийг соён гэгээрүүлэх зорилтот ажлуудад анхаарах саналыг хэлэв. Түүнчлэн мал эмнэлгийн салбарыг бодлогоор дэмжиж,боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч, ажлын орчин нөхцөл, материаллаг баазыг сайжруулах хэрэгтэй байгааг санууллаа.

Иргэдийн асуултад УИХ-ын дарга, гишүүд болон орон нутгийн удирдлагууд хариуллаа. Ахмадын тэтгэврийн тогтолцоог шинэчлэх цаг болсныг УИХ-ын дарга Н.Учрал тодотгоод, энэ хаврын чуулганаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэв. Тэрбээр, малчны эрх ашиг, харилцааг зохицуулсан тухай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг нэг бүрчлэн эргэж харж, нээлттэй сонсголоор үр дүнг нь хэлэлцэх ёстой гэлээ. Өв соёл, уламжлалт аж ахуйгаа тээж яваа малчдын эрх зүйн байдлыг дээшлүүлж, нэгдмэл эрх ашгийг хамгаалах цогц бодлогын хүрээнд “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо

Previous Post

Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ

Next Post

Иргэн П нь 13 болон 14 настай хүүхдүүдийг худалдаасан гэмт хэрэг үйлдсэн гэж Улсын дээд шүүх үзжээ

Next Post
Иргэн П нь  13 болон 14 настай хүүхдүүдийг худалдаасан гэмт хэрэг үйлдсэн гэж Улсын дээд шүүх үзжээ

Иргэн П нь 13 болон 14 настай хүүхдүүдийг худалдаасан гэмт хэрэг үйлдсэн гэж Улсын дээд шүүх үзжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-27
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-27
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

2026-01-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийн уулзалтаар хэн нэгэнтэй хариуцлага тооцох асуудлыг яриагүй бөгөөд хоёр ажлын хэсгийн мэдээллийг л сонсжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийн уулзалтаар хэн нэгэнтэй хариуцлага тооцох асуудлыг яриагүй бөгөөд хоёр ажлын хэсгийн мэдээллийг л сонсжээ

2026-01-26
Г.Занданшатар: зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, уих-д өргөн барихаар ажиллаж байна

Г.Занданшатар: зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, уих-д өргөн барихаар ажиллаж байна

2026-01-26
хил хамгаалах ерөнхий газартай хамтын ажиллагааны талаар санал солилцов

хил хамгаалах ерөнхий газартай хамтын ажиллагааны талаар санал солилцов

2026-01-26
аймаг, нийслэлийн улсын байцаагч нарт чиглэл өгөх цахим уулзалт зохион байгууллаа

аймаг, нийслэлийн улсын байцаагч нарт чиглэл өгөх цахим уулзалт зохион байгууллаа

2026-01-26
Хятадын хамгийн өндөр дээд генерал шалгагдаж, Ши Жиньпиний цэргийн “цэвэрлэгээ” эрчимжиж байна

Хятадын хамгийн өндөр дээд генерал шалгагдаж, Ши Жиньпиний цэргийн “цэвэрлэгээ” эрчимжиж байна

2026-01-26
Франц: 15-аас доош насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлана

Франц: 15-аас доош насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлана

2026-01-26
Орос улс Энэтхэг, Бангладешаас ажиллах хүчээ сэлбэж байна

Орос улс Энэтхэг, Бангладешаас ажиллах хүчээ сэлбэж байна

2026-01-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.