• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-26
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах Түр хамгаалах байр анх 2022 оны зургадугаар сард үйл ажиллагаагаа эхэлжээ. Үүнээс хойш тус хамгаалах байрны үйлчилгээг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хариуцаж, аюулгүй байдлыг Цагдаагийн газар ханган ажиллаж байна. Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа Түр хамгаалах байрыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал зүүн бүсээс сонгогдсон гишүүдийн хамт зорьж очлоо.

Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, тогооч, ээлжийн халамжийн ажилтан гэсэн байнгын орон тоотойгоор ажилладаг хамгаалах байрны үйл ажиллагааг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байна. Түр хамгаалах байранд 2022-2025 онд 0-84 насны 214 иргэн ирсний 70 гаруй хувь нь хүүхдүүд байжээ. Иргэдийг хүлээн авч бүртгэхээс эхлээд эрүүл мэндийн тусламж, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн ажлын болон холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг байна. Аймаг, орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран, мэргэжлийн сэтгэл зүйчтэй гэрээ байгуулан ажилладагаас гадна өөрсдийн хүний нөөцийг чадавхжуулахад олон талт хэлбэрээр анхаарч иржээ. Түүнчлэн одоогийн боловсон хүчний нөөцдөө тулгуурлан хүчирхийллийг даван туулагчдыг чадавхжуулах чиглэлээр амьдрах ухааны хөгжлийн үйлчилгээг үзүүлдэг болсон талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга М.Туул танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулж, хөдөлмөр зүтгэлээ дайчилж буй хүн бүрд талархал илэрхийлээд, хамтарсан удирдлага, зөв менежментийг оновчтой хэрэгжүүлж байгааг сайшаан тэмдэглэв. Үндсэн хуулийн өдрөөр Монгол Улсын Их Хурал хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг бодлогын цөмөөрөө тодорхойлж, хүүхэд, эх, нялхас төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахаа зарласан. Үүний хүрээнд хаврын чуулган эхэлмэгц хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах, хүүхдийн эрхийн зөрчилтэй хууль, тогтоомжийг шинэчлэх, Гэр бүлийн тухай хууль болон дагалдах хуулиудыг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн талаар Улсын Их Хурлын дарга танилцууллаа. Тэрбээр, улсын хэмжээнд түр хамгаалах байрыг жишиг стандарттай болгож, тогтолцоогоор нь сайжруулахын тулд суурь нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарахаа илэрхийлэв. Хүндээ ээлтэй төрийн бодлого хүүхдээс эхлэх ёстойг тэрбээр онцлоод, орон нутагт хамгаалах байрны үйлчилгээ, менежментийг шинэ түвшинд хүргэсэнд талархал дэвшүүлж, тулгарч буй зарим асуудлаар санал солилцжээ

Previous Post

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулахыг үүрэг болгов

Next Post

Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

2026-01-27
Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ

Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ

2026-01-27
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-27
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-27
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

2026-01-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийн уулзалтаар хэн нэгэнтэй хариуцлага тооцох асуудлыг яриагүй бөгөөд хоёр ажлын хэсгийн мэдээллийг л сонсжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийн уулзалтаар хэн нэгэнтэй хариуцлага тооцох асуудлыг яриагүй бөгөөд хоёр ажлын хэсгийн мэдээллийг л сонсжээ

2026-01-26
Г.Занданшатар: зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, уих-д өргөн барихаар ажиллаж байна

Г.Занданшатар: зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, уих-д өргөн барихаар ажиллаж байна

2026-01-26
хил хамгаалах ерөнхий газартай хамтын ажиллагааны талаар санал солилцов

хил хамгаалах ерөнхий газартай хамтын ажиллагааны талаар санал солилцов

2026-01-26
аймаг, нийслэлийн улсын байцаагч нарт чиглэл өгөх цахим уулзалт зохион байгууллаа

аймаг, нийслэлийн улсын байцаагч нарт чиглэл өгөх цахим уулзалт зохион байгууллаа

2026-01-26
Хятадын хамгийн өндөр дээд генерал шалгагдаж, Ши Жиньпиний цэргийн “цэвэрлэгээ” эрчимжиж байна

Хятадын хамгийн өндөр дээд генерал шалгагдаж, Ши Жиньпиний цэргийн “цэвэрлэгээ” эрчимжиж байна

2026-01-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.