• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрүүл мэндийн ажилтны тухай хууль тогтвортой тогтолцооны суурь болно

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-26
Ангилал: Бусад мэдээ
Эрүүл мэндийн ажилтны тухай хууль тогтвортой тогтолцооны суурь болно
Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 11 сарын 05 ны өдөр 154 дүгээр тогтоолоор “2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Мөн уг тогтоолтой холбогдуулан УИХ-ын даргын 526 дугаар захирамжаар Улсын Их Хурлын 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Дэмжих жилийн хүрээнд,
  • Эрүүл мэндийн тухай хууль
  • Эрүүл мэндийн ажилтны тухай хууль
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хууль
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг тус бүр боловсронгуй болгохоор зорьж байна. Энэ хүрээнд “Эрүүл мэндийн ажилтны тухай хууль”-ийг боловсруулж D-Parliament, lawforum.parliament-д байршууллаа.
Эрүүл мэндийн салбарын тогтвортой байдал нь зөвхөн барилга байгууламж, тоног төхөөрөмжөөс бус, хамгийн түрүүнд хүний нөөцөөс хамаардаг. Гэвч өнөөдөр эмч, сувилагч, эрүүл мэндийн бусад ажилтны эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, мэргэжлийн хамгаалалт нэгдсэн бодлогоор зохицуулагдаагүй хэвээр байна. Ажлын ачаалал их, эрсдэл өндөр нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн онцлогийг хуульчлаагүйгээс хүний нөөцийн тогтвортой байдал алдагдаж, чадварлаг боловсон хүчин салбараас гарах, гадагш шилжих хандлага нэмэгдэж байна. Энэ нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид шууд нөлөөлж буй бодлогын түвшний асуудал юм.
Олон улсын жишигт эрүүл мэндийн ажилтны эрх, үүрэг, мэргэжлийн хариуцлага, хамгаалалтыг тусгай хуулиар зохицуулж, эрүүл мэндийн тогтолцооны тогтвортой байдлыг хангаж ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн ажилтныг хамгаалах бодлого нь үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг онцолдог.
Иймээс Эрүүл мэндийн ажилтны тухай хууль нь салбарын дотоод асуудал бус, иргэдийн эрүүл мэндийн баталгаа, улсын хөгжлийн бодлогын чухал бүрэлдэхүүн юм. Хүний нөөцөд суурилсан бодлогын энэхүү шинэчлэл нь эрүүл мэндийн тогтолцоог тогтвортой болгож, нийгмийн итгэлийг бэхжүүлэх стратегийн алхам байх ёстой.
Доорх холбоосоор орж хуулийн төсөлтэй танилцаж, саналаа үлдээнэ үү.
Previous Post

“Taipei 101” рүү хамгаалалтын олс, бэхэлгээгүйгээр авирчээ

Next Post

Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Next Post
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

2026-09-08
Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

2026-09-08

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-08
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Ховд, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Өвөрхангайн хойд сумдын нутгаар бага зэргийн бороо орно

2026-09-08
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.