• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг сайжруулна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-26
Ангилал: Нийгэм, Эрүүл мэнд
Эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг сайжруулна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, ЭМДЕГ, НЭМГ-ын мэргэжилтнүүд Налайх дүүргийн Эрүүл Мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцжээ.

Налайх дүүрэг нь авто замын огтлолцолд байрлалтай учраас осол гэмтлийн шалтгаант тусламж багагүй хувийг эзэлдэг. Иймд гэмтэл, мэс заслын тусламж үйлчилгээг хөгжүүлэн ажиллаж байна. 2025 онд 6187 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч ажиллаж, цаашид түргэн тусламжийн үйлчилгээний чадавх, машины хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “2026 онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 21 аймагт гэмтэл, харвалт, шигдээс, эрчимт эмчилгээ, түргэн тусламжийг сайжруулах 225 сая ам.долларын төслийг Монгол Улсын Засгийн газар, УИХ-аар соёрхон баталсан. Уг төслийн хүрээнд сэргийлж болох нас баралтыг бууруулан, аймаг орон нутагтаа яаралтай түргэн тусламжийг түргэн хүргэдэг болох чадавхыг бэхжүүлэн, нийслэл рүү чиглэсэн төвлөрлийг задлах тогтолцоо бүрдэнэ. Сэргийлж болох нас баралтыг бууруулах зорилгыг ойрын гурван жилд хийнэ” гэв.

Мөн гэмтэл, яаралтай, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг илүү анхаарч хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлээр зарим тусламж үйлчилгээгээ хийх боломжуудыг эрэлхийлэх, НЭМГ-аас энэ асуудалд анхаарч дэмжиж ажиллахыг хэлэв.

Өр төлбөрийн асуудалтай эрүүл мэндийн байгууллагын өрийг шийдвэрлэхээр ЭМЯ-аас тооцоолол гарган, энэ сараас зургаадугаар сар хүртэл үе шаттай хуваарилалт хийж ажиллах юм. Налайх эрүүл мэндийн төвийн тухайд нэн түрүүн нийгмийн баталгаа нь алдагдаж байгаа ажилтнуудынхаа даатгалын асуудалд онцгой анхаарч шийдэхийг Г.Байгаль даргад санууллаа.

Previous Post

“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно

Next Post

Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЧУУЛГАН: О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхийг хойшлуулав

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана

2026-09-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өнөөдөр золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу

2026-09-25
Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

2026-09-25
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна

2026-09-24
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

2026-09-24
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

2026-09-24
Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

2026-09-24
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

2026-09-24
“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

2026-09-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.