• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-23
Ангилал: Нийгэм
Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
Бүс нутгийн уламжлалт аж ахуй, суурь дэд бүтэц, газарзүйн байршлын онцлог зэргийг харгалзан зүүн бүсийн хөгжлийн хөшүүрэг нь тээвэр ложистик, боомтуудыг холбосон автозамын сүлжээнээс эхтэй. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэлх чиглэлийн эхний үе шат болох 152 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Энэ зам ашиглалтад орсноор манай улсыг дайран өнгөрөх Ази, Европыг холбосон автозамын сүлжээ шинээр нэмэгдээд зогсохгүй, Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэж, бүс нутгийн худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлт нэмэгдэх олон талт ач холбогдолтой.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Ж.Батсуурь, Л.Соронзонболд, Ц.Идэрбат нарын хамт Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Баруун-Урт – Бичигтийн боомт чиглэлийн 152 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын явцын мэдээллийг газар дээрээс нь сонслоо. Аймгийн эдийн засгийг бүтцээр нь эрэмбэлбэл бэлчээрийн мал аж ахуй, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар зонхилдог бөгөөд Бичигтийн боомт хүртэлх хүнд даацын хатуу хучилттай зам холбогдсоноор үйлдвэрлэл, худалдаа нэмэгдэж, эдийн засгийн эргэлт эрчимжинэ гэж тодотголоо. Түүнчлэн Замын-Үүдийн дараа орох удаах томоохон боомт болон өргөжих боломжтой төдийгүй БНХАУ-ын хэд хэдэн боомтоор дамжин Зүүн хойд Азийн орнуудтай худалдаа хийх гарц болох юм.
Гүйцэтгэгч компанийн захирал Б.Цогтсэргэлэн хэлэхдээ, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөт хугацаандаа эхэлсэн ч түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголтоос улбаалж удааширч, өнгөрсөн оны гүйцэтгэлээ авч чадаагүй байна.  Гурван ч яам дамжсан олон шат дамжлагатай энэ процесс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хохирол учруулж, цаашлаад бүс нутгийн хэмжээний бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг хойш татсаар байгааг хэллээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, орон нутагт эрх мэдлийг шилжүүлснээр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүд, бүтээн байгуулалтын ажлуудаа олон хаалга татаж, цаг хугацаа алдалгүйгээр хэрэгжүүлдэг байх боломжийг олгох ёстойг хэлэв.
Энэ хүрээнд бодитоор хэрэгжих боломжгүй холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах ёстойг ч дурдлаа. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд энэ мэтчилэн давхардсан дүрэм журам, хэтийдсэн хүнд суртлаас иргэд, бизнес эрхлэгчдийг чөлөөлж, төрийн оролцоог хязгаарлах эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн талаар онцлов. Түүнчлэн хөдөө аж ахуйд суурилсан эдийн засгаас аж үйлдвэржилтийг дэмжсэн бодлогод шилжиж буй сүхбаатарчуудын хувьд Бичигтийн боомт хүртэлх авто замыг бүрэн ашиглалтад оруулах нь хойшлуулшгүй чухал бүтээн байгуулалт гэдгийг тодотгоод холбогдох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 
Previous Post

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна

Next Post

Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд энэ долоо хоногт 606 иргэн оролцжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

2026-09-24
Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

2026-09-24
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

2026-09-24
“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

2026-09-24
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

2026-09-24
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

2026-09-24
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-24
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

2026-09-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.