• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Н.Батсуурь аварга зөвхөн цагаан сар, наадмаар л допингийн шинжилгээ өгье “

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-21
Ангилал: Бусад мэдээ
“Н.Батсуурь аварга зөвхөн цагаан сар, наадмаар л допингийн шинжилгээ өгье “
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Номинцэцэгтэй ярилцлаа. 

-Сүүлийн өдрүүдэд Шинжилгээний бүртгэлийн сантай, байршлын мэдээлэлтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд орлоо. Та эхлээд ерөнхий тайлбар өгнө үү?

-Сүүлийн өдрүүдэд RTP /Registered Testing Pool/  түүнтэй холбоотой байршлын мэдээлэл, мөн үндэсний бөхийн Дархан аваргатай холбогдсон асуудал олон нийтийн дунд янз бүрийн ойлголт өгч байна. Иймд энэ талаар албан ёсны, нэгдсэн тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Юуны өмнө “тамирчин” гэж хэнийг ойлгох ёстой вэ гэдэгт тодруулга хийх нь зүйтэй. Зарим хүмүүс үндэсний бөхчүүдийг мэргэжлийн тамирчин биш гэж тайлбарлаж байна. Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуульд зааснаар спортын тодорхой төрлөөр бэлтгэл сургуулилалт хийж, албан ёсны тэмцээн, уралдаанд оролцож буй этгээдийг “тамирчин” гэж тодорхойлсон байдаг. Иймд олимпын төрөл, олимпын бус спорт, уламжлалт спортын аль ч төрөлд оролцож байгаа бол хууль зүйн утгаараа ижил статустай тамирчинд тооцогдож, допингийн эсрэг дүрэмд адил тэгш хамрагддаг.

-Тэгвэл RTP гэж юу вэ?

-Зарим хүн үүнийг шийтгэл мэт ойлгож байна. RTP буюу Шинжилгээний бүртгэлийн сан нь дээд түвшинд өрсөлдөж, тухайн спортын төрлөөрөө өндөр амжилт үзүүлж, спортын үр дүнд бодит нөлөө үзүүлдэг тамирчдаас бүрдсэн бүлэг юм. Үүнийг ойлгомжтойгоор тайлбарлавал тухайн спортын төрлөөрөө өндөр амжилт үзүүлж, идэвхтэй өрсөлдөж байгаа тамирчдыг хамруулдаг гэж ойлгож болно. RTP-д хамрагдана гэдэг нь шийтгэл биш, допинг хэрэглэсэн гэсэн сэжиг ч биш. Харин 2022 оны аравдугаар сарын 19-нд Засгийн газрын 376 дугаар тогтоолоор батлагдсан, олон улсын дүрэм, шаардлагад нийцсэн Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасан зохицуулалт юм.

-Шинжилгээний бүртгэлийн санд хамрагдсан тамирчдаас яагаад байршлын мэдээлэл авдаг юм бэ?

-Допингийн эсрэг үндэсний дүрэмд зааснаар Шинжилгээний бүртгэлийн санд хамрагдсан тамирчдыг урьдчилан мэдэгдэлгүй допингийн шинжилгээнд хамруулахын тулд байршлын хязгаарлагдмал мэдээлэл өгдөг. Үүнд оршин суух, бэлтгэл хийх ерөнхий байршил, мөн өдөрт нэг удаагийн 60 минутын “цагийн цонх” орно. 60 минутын “цагийн цонх” гэдэг нь тухайн тамирчин шинжилгээ өгөх боломжтой цагаа өөрөө сонгон “ADAMS” системд оруулдаг мэдээлэл юм. Энэ нь тамирчдыг 24/7 хянах, тагнах, хувийн амьдралд халдах зорилготой биш бөгөөд өгсөн мэдээлэл нь нууцлалтай, зөвхөн шинжилгээний зорилгоор ашиглагддаг. Ерөнхийдөө шинжилгээний ажилтнууд тамирчны бөглөсөн 60 минутын “цагийн цонх”-д багтаан очиж шинжилгээ авдаг. Гэхдээ Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу зарим тохиолдолд энэ цагаас өөр үед ч шинжилгээ авах боломжтой байдаг.

 -Допингийн шинжилгээг яагаад заавал тэмцээний бус үед их авдаг юм бэ?

-Допингийн хяналтын шинжилгээ нь тэмцээний үеийн болон тэмцээний бус үеийн гэсэн хоёр төрөлтэй. Дэлхийн жишгийн дагуу нийт авч буй шинжилгээний дийлэнхийг тэмцээний бус үед авдаг. Үүний нэгэн адил Монгол Улсын шинжилгээний төлөвлөгөөний 60 гаруй хувь нь тэмцээний бус үед явагддаг. Учир нь допингийн бодит хэрэглээ ихэнхдээ тэмцээний үеэр бус, бэлтгэлийн үед гардаг. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд тэмцээний бус үеийн шинжилгээгээр Монголын үндэсний бөхийн 14 тамирчин илэрсэн нь энэ хяналтын ач холбогдлыг бодитоор харуулж байна.

-Тэмцээний бус үед тамирчдыг олж шинжилгээ авахад хүндрэл гардаг уу?

-Практикт нэлээд хүндрэлтэй. Зарим тохиолдолд шинжилгээний явцад тамирчид бие биедээ мэдээлэл дамжуулах, утсаа унтраах, гэнэт хөдөө орон нутаг руу явах зэрэг нөхцөл байдал гарч байсан. Иймээс RTP болон Whereabouts систем нь тамирчдыг дарамтлах бус, шударга, бодит хяналтыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай механизм.

 -Одоо үндэсний бөхийн Дархан аварга Н.Батсуурьтай холбоотой асуудалд оръё. Яг ямар нөхцөл байдал үүссэн бэ?

-Энэ оны байдлаар нийт 12 төрлийн спортын 29 тамирчин Шинжилгээний бүртгэлийн санд хамрагдан, Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу урьдчилан мэдэгдэлгүй шинжилгээнд хамрагдаж байна. Эдгээрийн дунд үндэсний бөхийн дөрвөн тамирчин багтсан бөгөөд хоёр нь улсын аварга, хоёр нь арслан цолтой. Дархан аваргаас бусад 28 тамирчин байршлын мэдээллээ хугацаанд нь оруулж, дүрмийн дагуу хамтран ажилласан.

-Дархан аваргын байр суурь яг юу байсан бэ?

-Дархан аваргын зүгээс зөвхөн Цагаан сар, Үндэсний их баяр наадамтай үеэр шинжилгээ өгч, эдгээрээс бусад үед допингийн шинжилгээ өгөхгүй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж ирсэн. Гэвч Засгийн газрын 376 дугаар тогтоолоор батлагдсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд RTP-д хамрагдсан тамирчнаас тэмцээний үеийн болон тэмцээний бус үед шинжилгээ авахыг тодорхой заасан бөгөөд энэ зохицуулалт нь бүх тамирчинд адил тэгш үйлчилдэг.

-Н.Батсуурь аваргыг RTP, ADAMS системд танай байгууллага өөрсдөө бүртгэсэн гэсэн ойлголт байна?

-Үгүй. Үүнийг тодруулж хэлэх нь зүйтэй. Тамирчин Н.Батсуурийг RTP болон ADAMS системд бүртгэхийг манай байгууллага дангаараа хийдэггүй. Энэхүү бүртгэл нь олон улсын түвшинд, холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хийгддэг. Учир нь Дархан аварга Н.Батсуурь нь зөвхөн үндэсний бөхийн тамирчин биш. Тэрбээр жүдо, самбо, сонирхогчдын сүмо зэрэг төрлөөр олон улсын тэмцээн, уралдаанд оролцож байсан, олон улсын статустай тамирчин юм. Миний санаж байгаагаар сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга цол хүртэж байсан. Зарим хүмүүс үүнийг Дархан аваргыг зодог тайлуулах гэсэн оролдлого гэж хардаж байна. Допингийн эсрэг үйл ажиллагааны зорилго нь аливаа тамирчныг зодог тайлуулах, нэр хүндэд нь халдах, шахалт үзүүлэх огтхон ч биш. Манай бүх үйл ажиллагаа Допингийн эсрэг үндэсний дүрэмд тулгуурлан, бүх тамирчинд адил тэгш хэрэгждэг. RTP, тэмцээний бус үеийн шинжилгээ, Whereabouts систем нь хэн нэгнийг онилох хэрэгсэл бус, шударга өрсөлдөөн, бодит хяналтыг хангах механизм.

-Маргаан дагуулсан имэйл яг ямар имэйл байсан бэ?

-Тухайн имэйл нь манай байгууллагаас гараар илгээсэн захидал биш. ADAMS систем дээр тамирчин байршлын болон бусад шаардлагатай мэдээллээ оруулаагүй тохиолдолд автоматаар илгээгддэг стандарт мэдэгдэл юм. Энэхүү стандарт текст нь дэлхийн бүх улс орны тамирчдад, ижил нөхцөлд адилхан агуулгатайгаар илгээгддэг. Монгол хэл дээрх орчуулгын хэл найруулгыг илүү зөөлөн, ойлгомжтой болгох талаар ВАДА-д албан бичиг хүргүүлээд байгаа.

-“Унтаж байхад нь гэрт нь зөвшөөрөлгүй орсон” гэх мэдээлэл үнэн үү?

-Үгүй. Иймд “Унтаж байхад нь”, “зөвшөөрөлгүй орсон” гэх тайлбар бодит байдалтай нийцэхгүй. Тухайн үед Дархан аварга Н.Батсуурь ADAMS системд шинжилгээ өгөх байршлаа “гэртээ” гэж бөглөж, баталгаажуулан гарын үсэг зурсан байсан. Мөн 60 минутын “цагийн цонх”-д өглөөний 07:00 цагийг өөрөө сонгосон байсан бөгөөд манай зүгээс дураараа өглөөний 07:00 цагт очоогүй болно. Шинжилгээний ажилтнууд тамирчны өөрийн өгсөн мэдээллийн дагуу тухайн өдөр 13:00 цагийн орчимд очиж, дүрмийн хүрээнд шинжилгээ авсан. Мөн Дархан аварга тухайн өдөр гэртээ шинжилгээ өгсний дараа “цусаар допингийн контролд хамрагдлаа” гэсэн утгатай мэдээллийг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байдаг.

-Н.Батсуурь аварга “ТББ байгууллага шинжилгээ авсан” гэж ярьсан. Допингийн шинжилгээг төрийн бус байгууллага авдаг юм уу?

-Допингийн шинжилгээг дурын төрийн бус байгууллага, эсхүл хувийн этгээд авдаг гэсэн ойлголт огтхон ч биш бөгөөд энэ нь хууль, дүрмээр нарийн зохицуулагдсан үйл ажиллагаа. Биеийн тамир спортын тухай хуулийн 4.1.10-д зааснаар Допингийн эсрэг үндэсний байгууллага нь зохион байгуулалтын хэлбэрийн хувьд төрийн бус байгууллага байж болох ч Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Дэлхийн допингийн эсрэг дүрэм, мөн Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг албан ёсны байгууллага. Иймд тухайн шинжилгээг дурын төрийн бус байгууллага бус, хууль, дүрэмд заасан бүрэн эрхтэй Допингийн эсрэг үндэсний байгууллага, түүний итгэмжлэгдсэн шинжилгээний ажилтнууд стандартын дагуу авсан болно.

Допингийн эсрэг үйл ажиллагаа нь хэн нэгнийг онилох, дарамтлах, зодог тайлуулах зорилготой биш. Манай байгууллага Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг дүрэм, мөн Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулж, хянах чиг үүргийг хэрэгжүүлдэг Допингийн эсрэг үндэсний байгууллага. Засгийн газрын 376 дугаар тогтоолоор батлагдсан Допингийн эсрэг үндэсний дүрэм-д тулгуурлан Монгол Улсын бүх тамирчинд ижил тэгш үйлчилдэг зарчмаар, ил тод, шударга хэрэгждэг гэдгийг онцлон хэлье.

Previous Post

Доналд Трамп-ын “Энх тайвны зөвлөл”-ийн урилгад 10 гаруй улс зөвшөөрсөн хариу илгээжээ.

Next Post

Ардчилсан намын дэргэд “Гэрэгэ бодлогын хүрээлэн”-г үүсгэн байгуулж, хүрээлэнгийн дүрмийг баталлаа

Next Post
Ардчилсан намын дэргэд “Гэрэгэ бодлогын хүрээлэн”-г үүсгэн байгуулж, хүрээлэнгийн дүрмийг баталлаа

Ардчилсан намын дэргэд “Гэрэгэ бодлогын хүрээлэн”-г үүсгэн байгуулж, хүрээлэнгийн дүрмийг баталлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2026-04-21
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

2026-04-21
Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

2026-04-21
Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

2026-04-21
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-21
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-21
Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2026-04-20
Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

2026-04-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.