• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголбанк 9 хэлтсээ татан буулгаж,126 ажилтан цомхотголоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-21
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Монголбанк 9 хэлтсээ татан буулгаж,126 ажилтан цомхотголоо

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2026.01.19-ний өдөр боллоо. Хурлаар Монголбанкны Эрсдэлийн удирдлагын алба, Санхүүгийн зах зээлийн газрын нөөцийн удирдлагын хэлтэс, Санхүү бүртгэлийн газар болон Дотоод аудитын газрын 2025 оны тайлан, 2026 оны төлөвлөгөөтэй танилцан, Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитаар ажиллаж буй компанийн явцын мэдээллийг сонслоо.

Эрсдэлийн удирдлагын алба болон Нөөцийн удирдлагын хэлтсээс  2025 оны Гадаад валютын улсын нөөц /ГВУН/-ийн бүтэц, эрсдэл, өгөөж, зах зээлийн нөхцөл, цаашдын төлөв болон 2026 оны төлөвлөгөөний талаар танилцуулга хийв. Хяналтын зөвлөлийн гишүүд 2025 оны үр дүнг хэрхэн дүгнэх, ГВУН-ийг зөвхөн жилийн эцсээр биш жилийн дундаж дүнгээр нь тайлагнаж, хянаж байх нь илүү оновчтой эсэх, нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргалтын давтамж, газар хоорондын уялдаа хангадсан эсэх, үүсэж буй геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан удирдлагын тогтолцоогоо эргэн харах хэрэгтэй эсэх талаар Монголбанкны мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.

Санхүү бүртгэлийн газар нь 2025 онд Монголбанкны Олон улсын банк хоорондын төлбөр тооцооны СВИФТ сүлжээний ISO20022 стандарт руу шилжих ажлыг амжилттай хэрэгжүүлсэн, дотоодын банкнуудын гадаад төлбөр тооцоог цахимжуулан, Олон улсын стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлж, туршилтын орчинд арилжааны 5 банктай хамтран ажилласан талаар танилцуулав. Хяналтын зөвлөлийн гишүүд Монгол улсын Засгийн газрын санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлж болохуйц, тэнцлийн гадна бүртгэлтэй гүйлгээнүүд байгаа эсэх, бүртгэлийн үйл ажиллагаа нь хяналтын тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн тул үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх талаар асуулт асууж, санал солилцов.

Монголбанкны Дотоод аудитын газрын 2025 оны сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны тайлан, түүний үр дүнгийн талаарх мэдээлэлтэй мөн танилцав. Энэ хугацаанд нийт 16 аудит, шалгалтыг хийж, улсын байцаагчийн 2 акт тогтоож, 2 мэдэгдэл хүргүүлж зөрчил арилгуулах арга хэмжээ авч, нийт 63 үүрэг даалгавар өгчээ. Хяналтын зөвлөлөөс тус газар гаргасан дүгнэлт, зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хэрхэн хянадаг талаар, 2026 оны ажлын төлөвлөгөөнд зарим аудитын чиглэлийг тусгах нь зүйтэй талаар, аудитын хүрээнд илэрсэн зарим эрсдэлийг арилгах талаар тэдний өгсөн зөвлөмж оновчтой байсан эсэх талаар тодруулан санал солилцов. Тус газар нь 2025 онд хүний нөөцөө чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллан, тодорхой үр дүн гаргасан явдлыг Хяналтын зөвлөлийн зүгээс сайшаан тэмдэглэв.

Монголбанкны Хяналтын зөвлөл нь Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланд аудит хийж буй PwC компанийн аудиторуудтай уулзаж, явцын буюу 2025 онд хийсэн аудитын ажил, тэдний энэ жил онцгойлон анхаарч буй асуудлууд болон цаашид гарах үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо. Өмнөx жилүүдийн хязгаарлалттай дүгнэлтээс гаргах чиглэлд Монголбанкны авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь хүрэлцээтэй байсан эсэх, цаашид дахин ийм дүгнэлт авах эрсдэлийг бүрэн хааж чадсан эсэх, Монголбанкны эрсдэлийн сан болон Үндэсний Баялгийн Санг Монголбанк удирдаж буйтай холбогдон үүсэж болох санхүү, бүртгэлийн үр дагаврын талаар санал солилцож, Монголбанкны хөндлөнгийн аудитаар сүүлийн 5 жил ажилласан PwC-ийн зарим удирдлагатай уулзалт товлох боломжийг тодрууллаа.

Эцэст нь дотоод асуудлын хүрээнд 2026 оны Хяналтын зөвлөлийн ээлжит хурлын урьдчилсан тов, Хяналтын зөвлөлөөс санаачлан Монголбанкны засаглал болон хяналтын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, онцлогийг тодорхойлж үнэлгээ хийх, Олон улсын сайн туршлага, чиг хандлагыг ашиглан үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулах зорилготой судалгааны ажлыг эхлүүлсэнтэй холбоотой анхаарвал зохих зарим зүйлс, хурлаас гарах шийдвэрийн чиг, агуулга, мөн 2026 оны төсвийн талаар мэдээлэл өглөө.

Previous Post

Г.Батзориг: Нийслэлээс тохижилт, үйлчилгээний ААН-үүдийн машин, техникийг үе шаттай шинэчилж байна

Next Post

ЦАГААН САРЫН БИТҮҮНИЙ ӨДРИЙГ АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОЛОО

Next Post
ЦАГААН САРЫН БИТҮҮНИЙ ӨДРИЙГ АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОЛОО

ЦАГААН САРЫН БИТҮҮНИЙ ӨДРИЙГ АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОЛОО

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 хэмийн хүйтэн багавтар үүлтэй, цас орохгүй

2026-11-21
Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

2026-11-20
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

2026-11-20
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

2026-11-20
АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

2026-11-20
Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.