• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-17
Ангилал: Бусад мэдээ
Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

Улаанбаатар хот 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Бизнес инновацын газрын дарга Ж.Төгөлдөр шинэлэг санаа бүхий инновацлаг төслүүдтэй танилцаж, санаачлагч ААН байгууллагуудтай санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, Хотын даргын захирамж гарсан. Энэ хүрээнд НЗДТГ-аас ажлын хэсэг гарч Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнес эрхлэгчидтэй салбар хоорондын уулзалт хийх, тулгамдаж буй асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдөр хоёр төсөлтэй танилцаж, албан хүсэлтүүдийг хүлээн аваад байна. Иргэн М.Нямбаяр Улаанбаатар хотыг өвлийн цэцэрлэг хүрээлэнтэй болгох төслийг танилцууллаа. Мөн Агаарын тээврийн шинэ дэд бүтцийн төслөө “Онтайм авиэшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нурмаа танилцууллаа. Тус төслүүдэд онцгойлон анхаарч ажиллана” гэлээ.

“Өвлийн цэцэрлэгт хүрээлэн” төслийн санаачлагч М.Нямбаяр “Өвлийн цэцэрлэгт хүрээлэн нь хотын иргэдийн эрүүл мэнд, нийгмийн харилцааг дэмжих зорилготой жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах  амралт, соёл, спорт, үйлчилгээ хосолсон цогц байгууламж юм. Орчин үеийн шилэн бүтэц, дулаан хадгалалттай жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байх 5-6 блок байгууламжийг байгуулахаар тооцоолж байна. Жилд 180-240 мянган иргэн хүлээн авах хүчин чадалтай байх юм” гэв.

“Улаанбаатар хотын агаарын хөдөлгөөн” төсөл “Онтайм авиэшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нурмаа “Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн томоохон төслүүд дээр нэмээд агаарын зорчих хөдөлгөөнийг дэмжих зайлшгүй шаардлага байна. Улаанбаатар хотод агаарын дэд бүтцийг хөгжүүлж чадвал эрүүл мэнд, яаралтай тусламж, онцгой байдал, галын аюулын үед, цагдаа хууль сахиулах, аялал жуулчлал зэрэг олон салбарт ач холбогдолтой дэд бүтцийн систем юм” гэв.

Previous Post

Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

Next Post

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай (2026 оны 1 дүгээр сарын 19–25)

Next Post
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай (2026 оны 1 дүгээр сарын 19–25)

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай (2026 оны 1 дүгээр сарын 19–25)

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-09-17
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

2026-09-17
ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

2026-09-17
МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

2026-09-17
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-09-17
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан, бороо орохгүй

2026-09-17
Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

2026-09-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.