• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Цаашид салбарын мэргэжлийн холбоодыг түшиглэн, хамтарч ажиллана

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-15
Ангилал: Бусад мэдээ
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Цаашид салбарын мэргэжлийн холбоодыг түшиглэн, хамтарч ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр хүнсний үйлдвэрийн болон жижиг, дунд  үйлдвэрийн салбарын мэргэжлийн 20 орчим холбоодын төлөөлөлтэй нэгдсэн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Дэд сайд Б.Нямжав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон яам, харъяа байгууллагын холбогдох албан тушаалтнууд  уулзалтад оролцов.

Мэргэжлийн холбоодын зүгээс салбарын холбогдох хуулиуд дахь нэр томьёоны утга агуулгын зөрүүтэй байдлыг шинэчлэн найруулах, “Хүүхэд бүрт 1 аяга сүү” хөтөлбөр батлан хэрэгжүүлэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг халах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, дотоодын зах зээлийг хамгаалах бодлого хэрэгжүүлэх,  улаанбуудай тээвэрлэхэд жингийн хязгаарлалт тогтоох, гурил үйлдвэрлэх стандартыг хангах, хадгалах тээвэрлэлтэд анхаарах нэн шаардлагатай байгааг салбарын удирдлагуудад уламжиллаа.

Үргэлжлүүлэн Мал эмнэлгийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзсан юм. Мал эмнэлгийн таван мэргэжийн холбооны 10 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд төр, төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах нөхцөл хязгаарлагдмал, мал эмнэлгийн сургуулийг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн шууд худалдан авах механизмд анхаарар, малын эмч нарын сургалт, дадлагажих ажлыг эрчимжүүлэх,  түргэвчилсэн сургалтын хөтөлбөртэй болох, сумдад мал үржлийн алба бэхжүүлэх, салбарын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бодлогод төлөвлөлт зөвлөх эмч нарын байр суурийг сонсох зэрэг асуудлыг хөндөв.

Уулзалтуудын төгсгөлд ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ирэх онд салбарын яамнаас хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын чиглэлийн талаар танилцуулсан юм.

Тэрбээр Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн орон нутгуудад сум дундын хөгжлийн төв байгуулж, малчид, хоршоологчдыг дэмжсэн үйлчилгээг хөгжүүлнэ. Хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлж, томоохон үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлэх тогтолцоог бий болгосноор дотоодын зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломж жинхэнэ утгаараа бүрдэнэ. Цаашид олон улсын жишгийн дагуу мэргэжлийн холбоодоо түшиглэн ажиллана. Тийм ч учраас оны эхэнд уулзаж дуу хоолойг нь сонсож байна” хэмээв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ сарын 13,14-нд зургаан удаагийн уулзалт зохион байгуулж, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, мал эмнэлгийн салбарын нийт 50 гаруй холбоодын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо.

Энэхүү нэгдсэн уулзалтаар Хөнгөн үйлдвэрийн тухай анхдагч хууль, Тарианлангийн даатгалы тухай хуулийн шинэчилсэн найруулга, Жижиг, дунд, үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэв. Оролцогчдын зүгээс мэргэжлийн холбоодын зүгээс мэргэжлийн холбоодг хүлээн авч, салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлоход байр суурийг нь тусгахаар зорьж буйд талархалтай хандаж буйгаа илэрхийлээд, олон шинэ шинэлэг санаачлагууд дэвшүүлж хамтран ажиллахаар тогтсон юм.

Previous Post

Монгол дорнын зурхай

Next Post

УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-09-17
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

2026-09-17
ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

2026-09-17
МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

2026-09-17
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-09-17
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан, бороо орохгүй

2026-09-17
Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

2026-09-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.