• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Үндсэн хуулийн уншлага боллоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-13
Ангилал: Нийгэм
Үндсэн хуулийн уншлага боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Үндсэн хуулийн уншлага өнөөдөр (2026.01.13) боллоо. Энэ удаагийн уншлагад оюутан, сурагчид, ахмадын төлөөлөл, тусгай хэрэгцээт иргэд, багш, эмч, сэтгүүлч, онцгой байдлын албан хаагч нар, үйлчилгээний салбарын ажилтнууд, одонтой ээжүүд гээд нийгмийн олон бүлгийн төлөөлөл оролцож, Монгол Улсын Үндсэн хуулийн онцлог зүйл, заалтыг үг, үсэгчлэн уншлаа.

Үндсэн хуулийн уншлагыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, үнэт зүйл, ирээдүйн баталгаа болохын бодит илэрхийлэл нь энэ арга хэмжээ гэдгийг онцлон дурдаж, энэ оноос эхлэн Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан үндсэн эрхүүдээс нэгийг сонгон, тухайн жилдээ тэрхүү эрх, эрх чөлөөний хүрээнд хууль тогтоомжуудаа боловсруулж, иргэдийнхээ дуу хоолойг сонсон, амьдралд бодитоор хэрэгжиж буй, эсэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжууд хүний эрх, эрх чөлөөг хангаж буй, эсэхэд хяналт тавьж ажиллах шийдвэр гаргасныг танилцууллаа. Үүний хүрээнд Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачилга гаргаж 2026 оныг хүүхдийн эрх, эрх чөлөөг төрөөс хамгаалах жил болгож буйг Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлээд, ард түмний төлөөллийн дээд байгууллага болохын хувьд Улсын Их Хурал хууль батлаад орхих бус баталсан хууль, тогтоомж хэрхэн хэрэгжиж, иргэдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлж, үр нөлөөгөө үзүүлж байна вэ гэдэгт хяналт тавих нь парламентад тавигдаж байгаа нэг чухал шаардлага болж буйг онцолсон юм.

Орчин цагт парламентуудад төлөөлөх, хууль тогтоох, хянан шалгах уламжлалт чиг үүргүүдийн дээр нэгэн чухал чиг үүрэг нэмэгдсэн нь Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд танин мэдүүлэх, иргэдээ соён гэгээрүүлэх чиг үүрэг юм. Дэлхий дахинд “парламентын боловсрол” гэж товчоор томьёолж буй энэ чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Тамгын газраас иргэд, тэр дундаа залуучууд, хүүхдүүдэд чиглэсэн соён гэгээрүүлэх хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж буй бөгөөд үүний хүрээнд явуулж буй нэг гол үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн уншлага болохыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дурдав.

Уншлагаар Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсгийг Монгол Улсын Гавьяат багш С.Отгонтуяа дуудсан бол тэргэнцэртэй иргэн Б.Од-Ирээдүй 2 дугаар зүйлийг, мужаан, тогооч, үйлчлэгч, төрийн албан хаагч, ахмад настан, сэтгүүлч, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд Хүний эрх, эрх чөлөөний тухай Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийг заалт заалтаар нь, “Эхийн алдар” одонтой алдарт эх Б.Алтанзаяа нөхөр, хүүхдүүдийн хамт 17 дугаар зүйлийг дуудлаа. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар бүлгийн 70.1 дэх заалтыг уншлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Previous Post

МСБХ-ны дээд лигийн бүх оддын тоглолт 1 сарын 16,17 өдрүүдэд болно

Next Post

Жош О’Коннор “Диор”-ын шинэ нүүр царайгаар тодорлоо

Next Post
Жош О’Коннор “Диор”-ын шинэ нүүр царайгаар тодорлоо

Жош О'Коннор “Диор”-ын шинэ нүүр царайгаар тодорлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-09-17
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

2026-09-17
ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

2026-09-17
МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

2026-09-17
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-09-17
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан, бороо орохгүй

2026-09-17
Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

2026-09-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.