• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хятадад ганц бие хүмүүст зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-13
Ангилал: Дэлхий
Хятадад ганц бие хүмүүст зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ

Гунигтай ч юм шиг нэртэй нэгэн шинэ аппликейшн Хятадад шуугиан дэгдээгээд байна. “Are You Dead?” буюу “Үхээгүй биз дээ?” нэртэй тус аппликейшнийг ганц бие хүмүүст зориулжээ. Хэрэглэгч хоёр хоног тутамд аппликейшн рүүгээ нэвтэрч, амьд мэнд байгаагаа дамжуулах нэгэн товчлуурыг дарна. Хэрвээ хоёр хоног тутамд тэр товчлуурыг дарахгүй бол яаралтай үед холбоо барих дугаар луу тань холбогдож, таныг асуудалд орсон байж болзошгүйг дамжуулах юм.

“Үхээгүй биз дээ?” аппликейшн өнгөрсөн оны тавдугаар сард сүр дуулиан багатайгаар нээлтээ хийсэн боловч олны анхаарлыг ихээр татжээ. Ялангуяа сүүлийн хэдэн долоо хоногт залуусын дунд тэсрэлттэйгээр гарч ирэв. Хятадын өнцөг булан бүрт амьдардаг ганц бие залуус аппликейшнийг сонирхох нь нэмэгдсээр, хамгийн олон удаа татсан аппликейшнээр хүртэл тодорчээ.

“Global Times” хэвлэлд мэдээлснээр, Хятадад ганц хүнтэй өрхийн тоо 2030 он гэхэд 200 сая хүрэх төлөвтэй байна.

Сэтгэл гутралд орсон, интроверт зан авиртай, ажилгүй гэх мэт ямар нэг байдлаар ганцаараа байгаа, эмзэг нөхцөл байдалд байгаа хэн бүхэнд тус аппликейшн хэрэгтэй гэдгийг хэрэглэгчид нь хэлж байна. Жишээлбэл, цахим сүлжээнд нэгэн хэрэглэгч “Ганцаараа амьдардаг хүмүүст хэнд ч анзаарагдалгүйгээр үхчих вий дээ гэх айдас байдаг. Би ч заримдаа боддог юм. Ганцаараа байж байгаад үхчихвэл миний цогцсыг хэн олж авах бол доо” гэжээ.

Бээжин хотод ганцаараа амьдардаг 38 настай Вилсон Хоу долоо хоногтоо хоёр удаа орон нутаг руу гэртээ харьдаг. Бусад үед нь маш завгүй өдрүүдийг өнгөрөөж, ажил дээрээ унтах нь элбэг. Түрээсийн байрандаа ганцаараа байж байгаад нас барах вий гэдгээс айдаг тул тэр энэ аппликейшнийг татсан аж.

“Үхээгүй биз дээ?” аппликейшнийг сөрөг утга агуулгатай гэж шүүмжлэн, хориглож магадгүй гэж анхандаа эмээж байсан ч тийм зүйл хараахан болоогүй байна. Зарим хүн тус аппликейшнийг азгүйтэл дуудна гэж үзсэн бол зарим хүн “Та зүгээр үү?”, “Сайн уу?” гэдэгтэй л адил утга агуулгатай гэж эерэгээр харах хүмүүс ч байна.

“Moonscape Technologies” компани уг аппликейшнийг хөгжүүлжээ. Хэдийгээр хэрэглэгч олонтой болсон ч “Үхээгүй биз дээ?” гэдэг нэр шүүмжлэл дагуулаад байгаа тул нэрээ өөрчлөх тухай тус компани бодож байгаа гэлээ.

“Үхээгүй биз дээ?” буюу олон улсад “Demumu” нэрээр танигдсан аппликейшнийг зөвхөн Хятадаар тогтохгүй АНУ, Сингапур, Хонгконг, Австрали, Испанид хүртэл өргөнөөр хэрэглэж байна. Эдгээрийн цаана хилийн чанадад амьдардаг хятад хэрэглэгчид байж магадгүй юм. “Үхээгүй биз дээ?”-г анх үнэгүй татах боломжтой байсан бол өдгөө найман юань буюу 1.15 ам.долларын хураамжтай болжээ.

Аппликейшний бүтээгчдийн талаарх мэдээлэл хомс. Хэнань мужаас гаралтай, ойролцоогоор 1995 онд төрсөн гурван хүн аппликейшнийг зохион бүтээсэн байж магадгүй аж. Тэдний нэг нь цахим сүлжээнд ноён Гуо нэрээр танигдсан бөгөөд “Бид компанийнхаа 10 хувийг нэг сая юаниар зарах санаатай байгаа” гэж хэлснээрээ цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Previous Post

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

Next Post

ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ ШУУРХАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ

2026-01-14
Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-01-14
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

2026-01-14
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

2026-01-14
“ХУРДАН” цэгээр төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимаар үзүүлж байна

“ХУРДАН” цэгээр төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимаар үзүүлж байна

2026-01-14
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

2026-01-14
Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ

Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ

2026-01-14
Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

2026-01-14
БНСУ-ын хүн ам буурч, 1-р ангийн элсэлтийн тоо анх удаа 300 мянгаас доош болж бууржээ.

БНСУ-ын хүн ам буурч, 1-р ангийн элсэлтийн тоо анх удаа 300 мянгаас доош болж бууржээ.

2026-01-14
Нэгдүгээр тойрог замын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг хүлээн авч байна

Нэгдүгээр тойрог замын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг хүлээн авч байна

2026-01-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.