Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын дөрөвдүгээр багийн малчин Б долоон тооны адуугаа 2025 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Асгат сумын Их уул гэх газраас алдаж хайж эхэлжээ.
Тэрээр адуугаа хайж арванхоёрдугаар сарын 14-ний орой Онгон сумын “Шүүт хөөвөр” гэдэг газрын орчмоос цуг явсан айлын нэг үрээ орхигдсон байдалтай байхад нь олсон ч бусад нь сураг гараагүй байна.
Ингээд эрэл тасралтгүй үргэлжилж хайсан ч 2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг “Алтат” гэдэг газарт толгой, арьсыг нь хаясан байхыг олжээ.
Алдагсан адууны амжилтыг дурдвал Хонгор үрээ нь сумын 100 жилийн ойгоор аман хүзүү бага наадамд 1 айрагдсан 2. Зээрд даага нь бага наадамд 3 удаа айрагдсан 3. Хар үрээ нь айраг хараахан амсаагүй ч арав дотор хэд хэд давхиж байсан 4. Хүрэн азрага нь Дорнод аймгаас зорин очиж авсан угшил сайтай азрага байжээ. Ийнхүү 1 хүний азрага адуу үгүй болжээ.












Сэтгэгдэл бичих