Иргэн Ц.Оюунжаргал энэ сарын 10-нд төрийн ордонд болсон сонсголын үеэр ажлаа хийж явсан Зөв.мн сайтын сэтгүүлч Т.Отгонсувдын биед халдаж, нүүр рүү нулимж танхайрсан.Энэ талаараа сэтгүүлч Т.Отгонсувд өөрийн цахим хаягтаа мөн давхар мэдээлсэн бөгөөд өнөөдөр шүүх хурал болж иргэн Ц.Оюунжаргалд зөрчлийн хуулиар шийтгэсэн байна.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, өчигдөр шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр /2025.12.18/ Ц.Оюунжаргалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн тойргийн шүүхэд боллоо. Шүүхээс Ц.Оюунжаргалд танхайрсан үйлдэлд нь Зөрчлийн хуулиар торгох шийтгэл 100.000 төгрөг оноогдуулжээ.












Сэтгэгдэл бичих