• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨТӨЛБӨРИЙН САЙД НАРЫН 24 ДҮГЭЭР УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-22
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨТӨЛБӨРИЙН САЙД НАРЫН 24 ДҮГЭЭР УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (КАРЕК)-ны хөтөлбөрийн Сайд нарын 24 дэх удаагийн уулзалт Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, КАРЕК-ийн гишүүн орнууд болон хөгжлийн түншүүдийн төлөөлөл бүхий 250 гаруй оролцогч, үүнд 18 сайд, дэд сайд болон өндөр түвшний төлөөлөгчид оролцов.
Энэ удаагийн хурлыг “Цахим ногоон КАРЕК” сэдвийн дор зохион байгуулж, тээвэр логистик, худалдааг хөнгөвчлөх, цахим интеграц, уур амьсгалын тэсвэржилт, аялал жуулчлалын хамтын ажиллагааны чиглэлээр гарсан ахиц дэвшлийг хэлэлцэж, гишүүн улс орнууд КАРЕК-ийн Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх (CARTIF) тунхаглалд гарын үсэг зурлаа.
Монгол Улсыг төлөөлж Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцож,тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дараах тэргүүлэх чиглэлүүдийг онцлон тэмдэглэв. Үүнд:
КАРЕК коридор дагуух авто зам, төмөр зам, логистикийн төвийн хөгжлийг эрчимжүүлэх, хөтөлбөрийн Тээврийн стратегийн дунд хугацааны үнэлгээний зөвлөмжийг дэмжих.
Худалдааг хөнгөвчлөх цахим системүүдийг бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх, цахим нэг цонхны холболтыг сайжруулах, КАРЕК Цахим коридор санаачилгыг дэмжих.
Аялал жуулчлалыг бүс нутгийн эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч гэж үзэн хамтарсан сурталчилгаа, хил дамнасан аялал жуулчлалын кластер, визийн хөнгөвчлөлд ач холбогдол өгч, дэмжих.
Ховор ашигт малтмал болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагыг тэмдэглэх.
Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх хэлэлцээрийг бүс нутгийн интеграцийг хурдасгах чухал суурь механизм гэж үзэн дэмжих.
Монгол Улс КАРЕК хөтөлбөрийг 2026 онд даргалах бөгөөд энэ үеэр хөтөлбөрийн 25 жилийн ой тохиох тул цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, цахим холбоо, ногоон шилжилт, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн бизнес эрхлэгчдийг холбох гүүр болгох, цаашлаад иргэдэд бодит үр өгөөжтэй хамтын ажиллагааг түлхүү дэмжихээ дахин илэрхийлсэн юм. Ирэх онд Монгол Улс Сайд нарын 25 дахь удаагийн уулзалтыг дээд хэмжээнд зохион байгуулах санал гаргаж, энэ хүрээнд олон ажлуудыг бодит ажил хэрэг болгохыг зорьж ажиллах хүрээнд гишүүн улс орнуудтай нягт зөвшилцөж, цаашдын хамтын ажиллагааны үндсэн зарчмуудыг тодорхойллоо.
КАРЕК хөтөлбөр нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих олон талт хөтөлбөр бөгөөд хөтөлбөр нь Монгол, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Узбекистан зэрэг 11 улс, олон улсын хөгжлийн түншүүдийн стратегийн түншлэл дээр суурилан тээвэр, эрчим хүч, худалдаа, аялал жуулчлал, инновац зэрэг 11 салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн интеграци, тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой юм.
Previous Post

Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцжээ

Next Post

АНУ–Хятадын цэргийн төлөөлөгчид Гавайд далайн аюулгүй байдлын хэлэлцээ хийв

Next Post
АНУ–Хятадын цэргийн төлөөлөгчид Гавайд далайн аюулгүй байдлын хэлэлцээ хийв

АНУ–Хятадын цэргийн төлөөлөгчид Гавайд далайн аюулгүй байдлын хэлэлцээ хийв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2026-08-31
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр

2026-08-31
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-08-31
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.