• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-11
Ангилал: Улс төр
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаан 11 цаг 36 минутад  гишүүдийн  ирц 51.9 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг даргалж, Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа.

Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үед Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс нэгдсэн хуралдаанаас олонхын дэмжлэг авсан санал нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцээгүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг танилцуулсан. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.5-д төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд буцааж болно гэж заасныг Байнгын хорооны дарга уншиж, танилцуулсан.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг /бүрэн эхээр нь эндээс /тус зөвлөлийн гишүүн Р.Рэнцэнбазар танилцуулав.

Уг дүгнэлтэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нь:

1.Төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд: Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) болон суурь тэнцлийн нэрлэсэн дүнд нөлөө үзүүлэхгүй боловч Төсвийн хүрээний мэдэгдэл дэх суурь тэнцэл ДНБ-ий 2.0 хувь буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг зөрчиxөөр байна.

2.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн төслийн хувьд: ДНБ, төсвийн орлогод болон зарлагын бүтцэд үзүүлэх нөлөөнөөс үүдэн төсвийн төсөлд тусгагдсан суурь тэнцэл ДНБ-ий 2.0 хувь буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг мөн зөрчиxөөр байна.

3.Төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулан төсвийн зарлагыг өөрчилж болзошгүй байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан заалтыг зөрчих нөхцөл үүсэхээр байгаа тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэсэн хэмээн дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Д.Үүрийнтуяа, Б.Мөнхсоёл, Б.Пунсалмаа, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд цаашид хууль зөрчиж хуралдахгүй байхад анхаарах нь зүйтэй гээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллана гэдгээ мэдэгдлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нэгэнт хууль зөрчсөн үйлдэлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргасан болохоор бид дэмжээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Байнгын хорооны дарга Х.Ганхуяг цаашид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Төсвийн тухай хуулиудад энэ мэт хууль зөрчсөн саналаар санал хураалт явуулахгүй байх эрхийг хуралдаан даргалагчид олгохгүй бол хуулийн зөрчилтэй саналууд орж ирсээр байх  болно гэх тайлбарыг өгч байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ажлын хэсэг төсвийг нэмэгдүүлсэн тохиолдолд зардлын эх үүсвэрийг нь гарган хэлж байгааг гишүүд сайтар ойлгох хэрэгтэй гээд зарим үед чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлж байгаа үг хууль зөрчих байдал руу түлхэх гээд байдагт энэ үйл явдал анхааруулга боллоо гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд зардлыг 1.1 их наяд төгрөгөөр бууруулж, багш нарын цалинг дунджаар 2.8 сая төгрөг, ахмад настны тэтгэврийг 8.0 хувиар өсгөж, эмч нарын цалинг ч нэмэхээр болж буйг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ бүхний цаана инфляц өсөх магадлалтайд анхаарч Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яамнаас ямар бодлого хэрэгжүүлэх талаар тодруулж, хариулт авсан.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхтуяагаас гаргасан зарчмын зөрүүтэй саналаар дахин санал хураалт явуулахад, хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин Монгол Улсын 2026 онд төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгээр багш, эмч, эмнэлгийн ажиллагсад, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдэхээр болсон тул үүнтэй уялдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг,  Р.Сэддорж нар хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлт дэх Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд “31,600.0 тэрбум төгрөг” гэснийг “31,930.0 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “30.9” гэснийг “31.2” гэж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл “-1,380.0 тэрбум төгрөг” гэснийг “1,050.0 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “-1.3” гэснийг “-1.0” гэж, Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 2026 онд “29,552.0 тэрбум төгрөг” гэснийг “29,859.1 тэрбум” төгрөг гэж ДНБ-д эзлэх хувь “28.9” гэснийг “29.2” гэж, Нэгдсэн cуурь тэнцэл “2,048.0 тэрбум төгрөг” гэснийг “2,070.9 тэрбум төгрөг” гэж тус тус өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Previous Post

“ХҮННҮ ХОТ” ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНД ДЭЛХИЙН ШИЛДЭГ 24 БАГИЙН 80 ОРЧИМ ОРОЛЦОГЧ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Next Post

Барилга байгууламжийн тусгай зөвшөөрөл нь хүчинтэй ААНБ-ын жагсаалт (2025.11.10-ны өдрийн байдлаар)

Next Post
Барилга байгууламжийн тусгай зөвшөөрөл нь хүчинтэй ААНБ-ын жагсаалт (2025.11.10-ны өдрийн байдлаар)

Барилга байгууламжийн тусгай зөвшөөрөл нь хүчинтэй ААНБ-ын жагсаалт (2025.11.10-ны өдрийн байдлаар)

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

2026-09-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03
Өнөөдрөөс улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Өнөөдрөөс улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

2026-09-03
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

2026-09-03
ОХУ Монгол улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

ОХУ Монгол улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

2026-09-03
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

2026-09-03
Сэтгүүлч У.Оргилмаа: Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч…

Сэтгүүлч У.Оргилмаа: Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч…

2026-09-03
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-03
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.