• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улаанбаатар-Дарханы замыг ТҮР ХУГАЦААГААР ХААНА

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-03-15
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм
Улаанбаатар-Дарханы замыг ТҮР ХУГАЦААГААР ХААНА

“Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын бэлтгэлийг хангах, газар чөлөөлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт”-ын талаар нээлттэй сонсгол өнөөдөр /2019.03.15/ Төрийн ордонд боллоо.

Нээлттэй сонсголд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон тус Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Зам, Тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Р.Буд, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагч Ц.Цогтбаатар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар оролцсон юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг зорчигчдын урсгал нэмэгдэж оргил ачааллын үеэр өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг байна. Энэ нь бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1.4-2.7 дахин их бөгөөд тээврийн хэрэгсэл аюулгүй зорчин өнгөрөх нөхцөл алдагдаж, өндөр эрсдэлтэй болгодог аж.

Олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн гол зам Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.16 километр хоёр урсгал, дөрвөн эгнээ авто замын засвар арчлалтын хөрөнгийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон бөгөөд 83.8 сая ам.доллар зарцуулах аж.

Өргөтгөл шинэчлэлтэй холбогдуулан Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг ирэх дөрөвдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 25 хүртэл түр хааж, түр зам гарган ажиллахаар шийдвэрлэсэн байна. Мөн хойд чиглэлийн автозамыг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн замаар зохицуулах тооцоолол гаргажээ. Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлснээр 30 хувь замын хөдөлгөөний ачаалал буурч байгаа аж. Лүнгийн чиглэлийн зам нь 111 км сайжруулсан шороон замаар зөрчих бөгөөд уг замаар зорчсоноор Эрдэнэтийн чиглэлийн зам 30 км-ээр нэмэгдэх юм байна.

Түүнчлэн зорчигч тээвэрт нэмэлт вагон гарган ажиллуулах бол транзит тээврийг төмөр замаар тээвэрлэхээр шийдвэрлэсэн байна.

Замын трасст нийтдээ 27 объект орсон бөгөөд газар чөлөөлөх ажлын зардлыг замын барилгын ажлын магадлашгүй ажлын зардал болох 1.5 сая ам.доллараас гаргахаар төлөвлөжээ.

Previous Post

Өнөөдөр дэлхийн НОЙРНЫ өдөр

Next Post

Д.Сугарын гэр бүл Монголоос дайжиж эхэлсэн гэв үү?

Next Post
Д.Сугарын гэр бүл Монголоос дайжиж эхэлсэн гэв үү?

Д.Сугарын гэр бүл Монголоос дайжиж эхэлсэн гэв үү?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.